2019 оны 10 сарын 20-ны үед Төв аймгийн Лүн сумын нутаг Энхийн амны ардаас зөв гуяндаа саран дэвсгэртэй чандмань тамгатай хүрэн морь, халиун морь олсон тул эзэн нь холбогдно уу. Утас:89190150
2 адуу олдсон
1 адуу олдсон
2018 оны 8 сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг, Булган талын Шивэрт хэмээх газарт буруу талын гуяндаа өөдөө харсан навчин тамгатай хүрэн үрээг олсон тул эзэн нь холбогдно уу. Утас: 109, 98230034, 80230034
12 адуу олдсон
2019 оны 11 сарын 19-нд Дорнод аймгийн Булган сумын 4-р багийн нутаг Гуян худаг хэмээх газраас зөв талын дашаандаа дээрээ зураастай 5-ын тоо тамгатай хээр унагатай том хонгор гүү, хонгор унагатай жижиг хонгор гүү, сувай будан гүү, хар голтой саарал гүү, хөх бор гүү, шарга байдас, ягаан байдас, хар байдас, хүрэн байдас, зөв талын гуяндаа Ш үсгэн тамгатай дух нь нарийн халзан хүрэн азаргатай нийт 12 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 99189655, 93227529
8 адуу олдсон
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа багийн Нурамтын таврагт хэмээх газраас 2019 оны 11 сарын 03-нд буруу талын чих нь хулгар бор азарга, зөв талын гуяндаа нуман тамгатай цагаан шарга унагатай өсгий цагаан хээр гүү, хонгор халзан эр унагатай цавьдар халзан гүү, дэгрээ дугуй тамгатай хээр халзан шүдлэн байдас, дэлтэй охин хүрэн даага, нуман тамгатай хар ногоон охин даага нийлсэн 8 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас:95925280,99454314,99735948
270 ямаа олдсон
2019 оны 8 сарын 15-ны үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Бүрхээст хайрханы өврөөс хоёр чих нь урдаасаа, мөн ардаасаа ганзага имтэй, буруу талын эвэр нь их гэсэн хөрөөдөөстэй, буруу талын эвэр нь улаан, зөв талын эвэр нь цэнхэр будагтай, цэнхэр ишигтэй цэнхэр ямаа, бөөрөн дээрээ цагаантай доголон эр хар ямаа, 30 эр ямаа, 20 борлон, ишигтэй эм ямаа нийлсэн бараан голдуу 270-280 орчим ямаа алдсан тул олсон боллон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:88750559, 99411399, 88671012
18 адуу олдсон
Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо баригадын Түлээ хэмээх газраас 2019 оны 11 сарын 01-нд өсгий цагаан сартай хүрэн азарга, хоёр чих нь онин имтэй 4 хул гүү ,1 хээр гүү, хүрэн халзан морь, хүрэн морь, 2 хээр морь, хүзүүндээ хадагтай зээрд морь, дэлтэй сартай шарга морь, монгол бичгэн цагаан үсэн тамгатай 2 хүрэн унага, хээр унага, хонгор унага, өсгий цагаан халзан унага, дэлтэй хүрэн үрээ нийлсэн 18 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:88553557, 88959111
1 адуу олдсон
2019 оны 10 сарын 20-ны үед Төв аймгийн Баян сумын төвд буурал халзан даага олсон тул эзэн нь холбогдоно уу. Утас:88980907
1 адуу олдсон
2019 оны 11 сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын нутаг Хөшөөт хэмээх газраас зөв талын гуяндааа 2 дугуй тамгатай, доод талын дугуйд нь халанхай тамгатай улаан хээр морь олсон тул эзэн нь холбогдно уу Утас:98191838, 99903338
3 адуу олдсон
2019 оны 10 сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Зүрхийн бүрд хэмээх газраас "сартай 3 нүдэн чандмань" тамгатай, хээр хязаалан үрээ, мөн ижил тамгатай ягаан саарал хязаалан үрээ, дэлтэй, хамар цагаан саарал үрээ нийлсэн 3 тооны адуу олсон тул эзэн нь холбогдно уу. Утас:80013001, 98051177
6 адуу олдсон
2019 оны 11-р сарын 01-нд Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг Яармагийн гүүрний доод талд бор шарга зүсмийн 6 адуу олдсон тул эзэн нь холбоо барина уу. Утас:97178020
5 адуу олдсон
2019 оны 10 сарын 10, 11-ний орчим Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас зүүн тийш Баянзүрх хэмээх газраас унжмал дэлтэй, зүүн гуяндаа хөндөлтэй "чандмань" тамгатай ухаа шүдлэн үрээ, зүүн гуяндаа дээшээ харсан "сартай саран дээрээ цуваа онги" тамгатай, хонгор шүдлэн үрээ, зүүн гуяндаа "онги" тамгатай хүрэн хязаалан үрээ, ахар дэлтэй, хязаалан халтар азарган үрээ, "баалсан" тамгатай ухаа эр даага нийлсэн 5 тооны адуу олсон тул эзэн нь холбогдно уу. Утас:80013001, 98051177
5 адуу олдсон
2019 оны 10-р сарын 21-нд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20-р хорооны Баянгийн ам хэмээх газраас зөв талын гуяндаа ширээ тамгатай өнжмөл дэлтэй шарга морь, хүрэн үрээ, хар хээр үрээ, хар үрээ, хар даага нийлсэн 5 тооны адуу олдсон тул эзэн нь холбогдоно уу.Утас:89987020,95954465
12 адуу олдсон
2019 оны 08 сарын 13-ний өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4-р хорооны нутаг автобусны 1-р буудлын ойролцоо зөв талын гуяндаа Монгол бичгийн "Мөн" үсгэн тамгатай хамар буурал хүрэн азаргатай, нар саран тамгатай хоёр бор, нэг шарга, хоёр хүрэн нийлсэн 5 унагатай, зоосон тамгатай хоёр бор, хоёр хээр гүү, дан саран тамгатай хүрэн гүү, нар саран тамгатай шарга гүү нийлсэн 6 гүү нийт 12 тооны адуу олсон тул эзэн нь холбоо барина уу. Утас:95055799
1 адуу олдсон
Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн хашаан дотроос 2019 оны 09 сарын 25-нд зөв талын ташаандаа гурвалжин тамгатай хээр шүдлэн үрээ олсон тул эзэн нь холбогдоно уу.Утас:96667475, 89263443
12 адуу олдсон
КОД:30 2019 оны 03 сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Нарийны ам хэмээх газар зөв талын гуяндаа хасах тамгатай хонгор халзан азаргатай, ланзан тамгатай шарга гүү, таван хошуу тамгатай хонгор буурал гүү, буурал гүү, унжмал дэлтэй хоёр зээрд байдас, бага адуунууд нь буруу талын чих нь шоргоолж, зөв талын чих нь урдаасаа ухам имтэй бараан голдуу 12 адуу олсон тул эзэн нь холбоо барина уу. Утас:98860585
1 адуу олдсон
КОД:29 Улаанбаатар хот Налайх дүүргийн Шохойтын ам хэмээх газраас 2019 оны 06 сарын сүүлээр дугуй цагаан үсэн, соёмбон тамгатай зөв талын ташаа толгой нь буусан толгойдоо ногттой хул морь олсон тул эзэн нь холбогдоно уу Утас:88424456
7 үхэр олдсон
КОД:28 Төв аймгийн Алтанбулаг сумын Улаанхужрын булан хэмээх газраас 2019 оны 05 сарын сүүлээр буруу талын эвэр нь хугарсан хүрэн үнээ, мухар ягаан бяруу, сарман улаан халзан үнээ, сартай мухар эр хүрэн бяруу, эр алаг тугалтай алаг гунжин үнээ, хүрэн алаг баяруу нийлсэн 7 тооны үхэр олсон тул эзэн нь холбогдсон уу Утас:99188552
12 адуу олдсон
КОД:27 2019 оны 08 сарын 13-ний өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4-р хорооны нутаг автобусны 1-р буудлын ойролцоо дороо хөндлөвчтэй "Т" үсгэн тамгатай хүрэн азаргатай, нар саран тамгатай хоёр бор, нэг шарга, хоёр хүрэн нийлсэн 5 унагатай, зоосон тамгатай хоёр бор, хоёр хээр гүү, дан саран тамгатай хүрэн гүү, нар саран тамгатай шарга гүү нийлсэн 6 гүү нийт 12 тооны адуу олсон тул эзэн нь холбоо барина уу. Утас:95055799
20 адуу олдсон
КОД:26 Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн Сонсголын гүүрний зүүн хойно 2019 оны 08 сарын 06-нд нар саран тамгатай нарийн зурвасан хүрэн халзан азарга, шарга гүү, хоёр чих нь цуулбартай хээр байдсан гүү, дугуй хүрээ дотор саран тамгатай хээр гүү, зөв талын далан дээрээ "6" тоо тамгатай дэлтэй улаан хээр гүү, давхар саран тамгатай шарга гүү, хүрэн халзан үрээ нийлсэн 20 тооны адуу олсон тул эзэн нь холбогдоно уу Утас: 109,95055799
3 адуу олдсон
КОД:25 Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Гачуурт хэмээх газараас 2019оны 07сарын 30нд ширээтэй сэрээ тамгатай хул алаг гүү, бор хөх гүү, хонгор морь олсон тул эзэн нь холбогдоно уу Утас:109, 83004777