Алдсан малын зар

7 адуу алдсан

КОД:91. Төв аймгийн Бүрэн сумын зүүн урдаас Цавьчирын ус 2018 оны 06 сарын 20-нд зөв гуяндаа ча үсгэн тамгатай мөн сүүлтэй сар тамгатай хүзүүндээ хадагтай хүрэн халзан үрээ, зөв гуяндаа ширээтэй сэрээ тамгатай 2 хар ногоон гүү, дэл сүүлтэй цавьдар гүү, зээрд байдас, хээр гүү, улаан бор халзан байдас нийлсэн 7 адуу алдсан тул олж өгсөн хүн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 95219596, 88069332

1 адуу алдсан

КОД:92. Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн Хуурайн амаас 2018 оны 11 сарын 10-нд зөв талын гуяндаа цагаан үсэн гурван нүдэн чандмань тамгатай хүрэн халзан үрээ алдсан тул олж өгсөн хүнд шагналтай. Утас: 99165919, 99367775

3 адуу алдсан

КОД:93. Улаанбаатар хот Налайх дүүргийн 6-р хорооны Чингис уулын зүүн талаас 2018 оны 10 сарын 11-ээс 12-ны шилжих шөнө саран дэвсгэртэй туухай тамгатай зөв талын чих нь ганзага эмтэй зээрд гүү, саран дэвсгэртэй дан сүйх тамгатай  халзан хонгор алаг морь, зөв гуяндаа цөнтэй саран тамгатай ягаан бор морь нийлсэн 3 тооны морь алдсан тул олж өгсөн хүнд өндөр шагналтай. Утас: 88742931, 89742931

8 адуу алдсан

КОД:94. Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн Хар нүдэнгийн зүүн хажуугаас 2018 оны 12 сарын 19-ны шөнө ширээтэй чойндан тамгатай хөх бор морь, хазаартай хул морь, хул морь, хонгор морь, 2 хээр морь, саарал шүдлэн, бор шүдлэн нийлсэн 8 тооны адуу алдсан тул олж өгсөн хүнд өндөр шагналтай. Утас: 99774594, 80404594

1 адуу алдсан

КОД:95. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Баруунтүрүүний даваанаас 2018 оны 12 сарын 18-нд зөв талын хаа гуяндаа том хас тамгатай мөн хойд талын боривны шөрмөс бороолсон, хумсан сартай хүрэн зээрд зүстэй оросын ирлийз хээлтэй хязаалан байдас алдсан тул олж өгсөн хүн болон баттай сураг гаргасан хүнд 1,000,000 төгрөг, франц үйлдвэрийн 2 үхрийн тугалаар шагнана. Утас: 86687564, 99217564