Алдсан малын зар

1 үхэр алдсан

2025 оны 09 сарын 19-нд Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн нутаг Замын булаг хэмээх газраас хүрэн халзан бүдүүн эр гунан үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:88315301, 99604432

2 адуу алдсан

2025 оны 08 сарын 24-25нд шилчих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир багийн нутгаас зөв талын гуяндаа хайруулан хүрээтэй хас, буруун талын гуяндаа цагаан үсэн хүрээтэй хас тамгатай, охин хээр унагатай, хумсан сартай, засмал дэлтэй, зээрд гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:99106542, 85225762

4 үхэр алдсан

2025 оны 06 сарын 09-нөөс 10-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Чойжингийн эхээс баруун чихэндээ бахь имтэй, зүүн чихэндээ биркны нүхтэй, сартай улаан гуна, адил имтэй том, улаан ягаан гуна, адил имтэй бор сарман гуна, зүүн чих араасаа бахь имтэй, мухар ягаан гуна нийлсэн 4 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

3 адуу алдсан

2025 оны 06 сарын 04, 05-ны үед Төв аймгийн Сэргэлэн сумын Бөхөгийн голоос баруун талын гуяндаа хөндөлтэй зуузай тамгатай, зөв талын гуяндаа цагаан үсэн төөлөг тамгатай, шороо 2 хээр морь, зөв талын гуяндаа харуулан төөлөг тамгатай зээрд морь нийлсэн 3 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

5 үхэр алдсан

2025 оны 06 сарын 17-ны орой Төв аймгийн Эрдэнэ сумын Бор булгаас зөв талын чихэндээ салаа имтэй мухар хар халзан үнээ, адил имтэй хар шүдлэн гуна, адил имтэй ягаан халзан гуна, сарман хар эр бяруу, охин ягаан бяруу нийлсэн 5 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

40 хонь алдсан

2025 оны 06 сарын 19,20-ны үед Төв аймгийн Баянцагаан сумын Хүүхэн хонгор гэдэг газраас зөв талын чих догол имтэй сэрвээн дээрээ хөндлөн цэнхэр будагтай 40-өөд тооны хонь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 үхэр алдсан

2025 оны 06сарын 09-нд Сонгинохайрхан дүүргийн Баянголын ам Хаадын замаас зөв талын чихэндээ урдаасаа ухам имтэй цоохор нүүртэй сувай хар үнээ, цоохор нүүртэй улаан бухан бяруу нийлсэн 2 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

21 адуу алдсан

2025 оны 06 сарын 06-нд Төв аймгийн Аргалант сумын Бөөр гэдэг газраас зөв талын гуяндаа монгол бичгэн "ба" тамгатай жижиг хүрэн азаргатай, зөв талын гуяндаа сартай чандмань хайруулан тамгатай засмал дэлтэй ягаан саарал морь, зөв талын гуяндаа хас тамгатай цагаан цоохор морь, зөв талын сартай чандмань хайруулан тамгатай, хадган хүзүүвчтэй дэлтэй хүрэн морь, зөв талын гуяндаа сартай чандмань хайруулан тамгатай бор хул морь, зөв талын гуяндаа хас тамгатай сартай хонгор морь, зөв талын гуяндаа хас тамгатай шарга байдас, зөв талын гуяндаа таван нүдэн тамгатай бор хул гүү нийлсэн 21 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

2025 оны 04 сарын 12-нд Төв аймгийн Аргалант сумын Хустайн нуруунаас зөв талын гуяндаа цагаан үсэн загасан тамгатай, засмал дэлтэй бор үрээ, дэлтэй жижигхэн сартай хонгор даага нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

4 адуу алдсан

2025 оны 05 сарын эхээр Төв аймгийн Аргалант сумын Хустайн нуруунаас зөв гуяндаа наран тамгатай хонгор гүү, хонгор унагатай, зөв талын гуяндаа загасан тамгатай хүрэн байдас, зөв гуяндаа тал саран тамгатай, буурал халзан гүү, хонгор унагатай нийлсэн 5 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

2025 оны 06 сарын 08-нд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14-р хорооны Түргэний голоос хоёр гуяндаа "Т" үсгэн дээр "О" үсгэн хайруулан тамгатай хээр гүү, зөв талын хаа, зөв талын гуяндаа "Т" үсгэн дээр "О" үсгэн хайруулан тамгатай бор гүү нийлсэн 2 тооны гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

4 адуу алдсан

2025 оны 05 сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын Шар хоолойноос зүүн талын хаандаа онги тамгатай хээр морь, адил тамгатай шарга морь, зөв талын гуяндаа онги тамгатай халиун морь, хазаартай зээрд шүдлэн үрээ нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2025 оны 05 сарын 3, 4-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Их бага уулнаас зөв талын гуяндаа сартай гурван нүдэн чандмань тамгатай, оодон сүүлтэй, жижиг улаан хонгор байдас алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 үхэр алдсан

2025 оны 05сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3-р баг 61 гэдэг газраас улаан халзан тугалтай, эвэртэй хар үнээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2025 оны 04 сарын дундуур Төв аймгийн Баян сумын 3 баг Зүчээнээс зөв талын хаа гуяндаа зөв харсан босоо зуузай тамгатай, зөв талын ташаан толгойдоо цагаан үсэн чагттай зуузай тамгатай, хар халтар үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

2025 оны 04 сарын 28-29 шилжих шөнө Улаанбаатар хотын сонгинохайрхан дүүргийн 7-р хороо гүнжийн нүдэн нуурын урдаас зөв талын гуяндаа зуузаатай "8" тоо тамгатай мөн цагаан үсэн хонхтой чойндон тамгатай хүрэн үрээ, зөв талын хаандаа саран дэвсгэртэй хос арвай тамгатай, зөв талын гуяндаа хонхтой чойндон тамгатай хээр үрээ нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

5 адуу алдсан

2025 оны 04 сарын 30-ны Төв аймгийн Сэргэлэн сумын Майдарын зүүн талаас зөв талын хаандаа "аз" гэсэн бичгэн тамгатай, хойд өсгий цагаан сартай хар морь /нэмнээтэй, тэжээлий хошуувчтай/, зөв талын гуяндаа зуузай тамгатай, хүрэн морь /тэжээлийн хошуувчтай/, зөв талын гуяндаа зандан тамгатай, ягаан буурал морь, зөв талын гуяндаа давхар сартай дөл тамгатай, хүрэн морь, мөн тамгатай, дэлтэй бор морь нийлсэн 5 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

4 адуу алдсан

2025 оны 04 сарын 09-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нуурын завсараас буруу талын гуяндаа зуузай тамгатай, хөх бор азаргатай, сартай зээрд, хар сарваа, зөв талын хаа гуяндаа сартай чандмань тамгатай, хонгор байдас нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай

21 адуу алдсан

2025 оны 01 сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Налгайн энгэрээс зөв гуяндаа доороо онгитой чойндон тамгатай, бөөн сүүлтэй хар азаргатай, ижил тамгатай 3 хонгор гүү, хоёр гуяндаа онгитой чойндон тамгатай, долоон тооны унаган сарваа нийлсэн 21 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

2024 оны 12 сарын 10-15-ны үед Төв аймгийн Аргалант сумын Хустайн нуруунаас зөв талын гуяндаа гурван нүдэн чандмань тамгатай, шарга морь, зөв талын гуяндаа загасан тамгатай, хүрэн халзан морь нийлсэн хоёр тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.