Алдсан малын зар

2 үхэр алдсан

2024 оны 10 сарын 18-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээлээс хоёр чих цуулбар имтэй, том эвэртэй шар тарлан соёолон эр үхэр, мухар хар хавчиг соёолон эр үхэр нийлсэн 2 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

9 адуу алдсан

2024 оны 11 сарын 7-8 шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан уснаас хоёр гуяндаа хилтэй чойндон тамгатай хүрэн халзан азаргатай, зөв талын гуяндаа хүрээтэй хас тамгатай цагаан халиун байдас, чандмань тамгатай хонгор гүү, наран тамгатай хар гүү, наран тамгатай халтар охин даага, наран тамгатай хар бор байдас, нуруун дээрээ 453 тоотой зөв талын гуяндаа наран тамгатай хүрэн гүү, наран тамгатай ягаан гүү, наран тамгатай, өсгий цагаан саарал байдас нийлсэн 9 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

14 адуу алдсан

2024 оны 9 сарын 20-ны үеэр Төв аймгийн Баян сумын Нүхэн шандаас зөв ташаандаа зуузай тамгатай, цайвар хонгор азаргатай, зөв ташаандаа чихтэй зуузай тамгатай бор гүү, зөв ташаандаа цагаан үсэн зуузай тамгатай цавьдар гүү, хүрэн гүү, зөв ташаандаа чихтэй зуузай тамгатай, хул даага, хонгор байас, өндөр зээрд гүү, хар гүү нийлсэн 14 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.

17 адуу алдсан

2024 оны 10 сарын эхээр Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөр хуурайгаас зөв гуяндаа амаадаа харсан саран толгойтой зуузай тамгатай, хээр азаргатай, хоёр гуяндаа цагаан үсэн галтай хөдлөн зуузай тамгатай, хар халзан байдас, зөв гуяндаа, ширээтэй хас тамгатай зээрд халзан байдас, зөв гуяндаа галтай хөндлөн зуузай тамгатай дал цагаан хээр алаг үрээ, зөв гуяндаа хас тамгатай, шар хээр гүү, зөв гуяндаа хөлтэй сартай хас тамгатай буурал байдас нийлсэн 17 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

2024 оны 9 сарын 5-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын цэрвэнгээс зөв гуяндаа цагаан үсэн хос арвай дээр 8 тоо тамгатай, хойд хоёр хөл өсгийн цагаан, зээрд морь, зөв гуяндаа хайруулан хас тамгатай, хул даага нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

6 үхэр алдсан

2024 оны 08 сарын 1-ний Төв аймгийн Эрдэнэ сумын цэрвэнгээс зүүн чих урдаас баруун чих хойноосоо ухна имтэй, мухар хүрэн сарман үнээ, хүрэн сарман тугалтай, нэг эвэр хугархай улаан үнээ, улаан тугалтай, зүүн чих сам имтэй мухар улаан халзан үнээ, улаан халзан тугалтын хамт 6 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 11 сарын 8-ны шөнө Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооноос зөв талын гуяндаа зуузайтай "8" тоо тамгатай хонгор үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

4 үхэр алдсан

2024 оны 11 сарын 10-ны шөнө Төв аймгийн Аргалант сумын хиаман цехээс зүүн чих оно, баруун чих цуулбар имтэй, мухар хар үнээ, хүрэн эр бяруу, зүүн чих араасаа дөрөөвч баруун чих араасаа ухна имтэй, улаан халзан тарлан үнээ, хар саарал гунж нийлсэн 4 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

4 адуу алдсан

2024 оны 11 сарын 6-7-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлөөс зөв талын гуяндаа дугуй дотор "+"тэмдэгтэй туухай тамгатай, буруу талын чих нь урдаасаа онь имтэй, соёолон халтар гүү, хязаалан хүрэн байдас, сартай хүрэн, шийр цагаан, хүрэн байдас нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

2024 оны 06 сарын 10-ны үеэр Өвөхангай аймгийн Баянгол сумын нутаг Онгийн овооноос зөв талынхаа нугаладаг шаан дээрээ дөлтэй хайруулан тамгатай, буруу талын гуяндаа таван цувраа цагаан үстэй зээрд унагатай хүрэн гүү алдсан тул олдсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:89539909, 89849609

3 адуу алдсан

2024 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Мухар булангаас зөв талын гуяндаа цагаан үсэн саран дэвсгэртэй хас дөл тамгатай, бор хээр үрээ, зөв гуяндаа олмон тамгатай бор хээр хязаалан үрээ, сартай шар хээр шүдлэн үрээ нийлсэн 3 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 10 сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөгийн Соломын энгэрээс зөв талын ташаан толгой дээрээ ширээтэй хэвтээ зуузай тамгатай, ахар дэлтэй, саарал морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 9 сарын 8-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Зүүн дэлгэрээс зөв талын гуяндаа хөвчтэй саран толгойтой босоо зуузай цагаан үсэн тамгатай, хээр морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

4 адуу алдсан

2024 оны 10 сарын 1-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолтын даваа салхин сэнсний өврөөс зөв талын гуяндаа цагаан үсэн доллар тамгатай хээр морь, зөв талын гуяндаа хас тамгатай халиун морь, бор хээр үрээ, ягаан даага нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

3 адуу алдсан

2024 оны 10 сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Эмээлтээс зөв талын гуяндаа монгол бичгийн цагаан үсэн "б" тамгатай сартай хүрэн гүү, зөв талын гуяндаа сартай загасан тамгатай хүрэн унага, зөв талын гуяндаа сартай загасан тамгатай халтар байдас нийлсэн 3 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

13 үхэр алдсан

2024 оны 10 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 35-р хорооны Сайрын амнаас зүүн чих цуулбар, баруун чих тайранхай имтэй, дал цагаан том хар үнээ, хар тугалтай, том хүрэн үнээ хар тугалтай, хар халзан үнээ охин хар алаг тугалтай, улаан халзан бяруу, хар бяруу, шар бяруу, улаан бяруу нийлсэн 13 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай,

1 адуу алдсан

2024 оны 10 сарын 18-аас 10 сарын 19-ны шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Залаа гэдэг газраас зөв талын гуяндаа давхар дөрвөлжин тамгатай, хонгор халзан зүсмийн морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

4 адуу алдсан

2024 оны 9 сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хуурайн давааны өвөрөөс зөв талын гуяндаа болон ташаандаа хаан сүйх тамгатай, далаараа тод хээр алаг гүү, зөв талын гуяндаа хаан сүйх болон амаадаа харсан давхар саран тамгатай, жижгэвтэр биетэй, хамар цагаан зээрд хүрэн гүү, зөв талын ташаан толгой дээр болон гуяндаа хаан сүйх тамгатай, жижгэвтэр биетэй, дөрвөн хөл нь шийр цагаан, сүүл алаг гүү нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

16 адуу алдсан

2024 оны 06 сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлөөс зөв талын гуяндаа арлан тамгатай халтар азаргатай, зөв талын гуяндаа нар, саран тамгатай хонгор алаг гүү, зөв гуяндаа туурайн тамгатай хамар цагаан хүрэн гүү, зөв гуяндаа хүрээтэй хас тамгатай шарга халзан гүү, зөв талын хаандаа цагаан үсэн арлан тамгатай буурал байдас, зөв талын хаандаа цагаан үсэн арлан тамгатай цагаан бор байдас, буруу талын гуяндаа зуузай тамгатай, хонгор унагатай хүрэн гүү нийлсэн 16 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 08 сарын 15-ны Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг Шар хоолойноос зөв талын гуян дээр нар, сар, гал тамгатай эрлийз бор гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.