Алдсан малын зар

19 адуу алдсан

2024 оны 12 сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Адгийн худагаас зөв талын гуяндаа "8"-ын тоо тамгатай, эрлийз хүрэн азаргатай, зөв талын гуяндаа "Ө" үсгэн тамгатай, хар алаг гүү, саарал гүү, эрлийз хээр гүү, хүрэн халзан гүү, зөв талын гуяндаа дугуй дотор "М" үсгэн тамгатай, хул сарваа, хүрэн халзан сарваа, саарал сарваа, алаг сарваа нийлсэн 19 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 үхэр алдсан

2025 оны 1 сарын 15-21-ний үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Улхын булангаас зөв чих урдаасаа ганзага, буруу чих араасаа ухам имтэй, мухар улаан гуна, зөв чих урдаасаа ганзага, буруу чих голоороо цуулбар имтэй, бүдүүн соёолон буурал гуна нийлсэн 2 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

3 адуу алдсан

2025 оны 01 сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын ХУД-ийн 9-р хороо Овоотоос гурван хөл цагаан, хонгор халзан үрээ, саарал байдас, сартай улаан буурал морь нийлсэн 3 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

7 адуу алдсан

2023 оны 11 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуунаас зөв талын гуяндаа савхан хайруулга тамгатай хар азаргатай, зөв талын гуяндаа задгай чандмань тамгатай зээрд үрээ, хул гүү, хээр гүү, зөв талын гуяндаа дугуй хүрээтэй буйлин тамгатай, хээр гүү, зөв талын гуянаа сөнтэй ширээ тамгатай, хар хээр гүү нийлсэн 7 тооны адуу алдсан тул олсон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

2025 оны 1сарын 8-9-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын 4-р багийн нутаг Мангирт гуу гэдэг газраас зөв талын ташаан толгой дээр хас тамгатай, хүзүүндээ хадагтай, хар азарга, зээрд халзан эр даага нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

18 адуу алдсан

2024 оны 12 сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Их булгийн амнаас зөв талын гуяндаа монгол бичгийн "ба" , ширээтэй дормон тамгатай, хамар цагаан хар азаргатай, зөв талын гуяндаа монгол бичгийн "5" тоо тамгатай, зээрд алаг гүү, хүрэн сүүлтэй цагаан унагатай, зөв талын гуяндаа " О" үсгэн тамгатай, бор гүү, хамар цагаан, өсгий цагаан, сартай хар унагатай, зөв талын гуяндаа давхар сартай зуузай тамгатай хонгор гүү, зөв талын гуяндаа монгол бичгийн "5" тоо тамгатай хул гүү, хул даагатай, зөв талын гуяндаа сартай хос арвай тамгатай, хээр гүү нийлсэн 18 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

4 үхэр алдсан

2024 оны 11 сарын 5-6-нд шилжих шөнө Төв аймгийн Архуст сумын Ширээ ухаагийн пойлноос том цагаан гунж, улаан гунж, улаан халзан гунж, баруун талын чихэндээ ногоон өнгийн ээмэгтэй, тод ягаан үнээ нийлсэн 4 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 үхэр алдсан

2024 оны 11сарын 21-23-нд Төв аймгийн Заамар сумын Төмстий 2-р баг Үнэхлцэг гэх газраас баруун чих ухам имтэй, хүрэн халзан шүдлэн үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

3 адуу алдсан

2024 оны 11 сарын 25-29-ны үед Архангай аймгийн эрдэнэмандал сумын Хуурайн давааны өвөрөөс зөв талын гуя болон ташаан толгойдоо хаан сүйх тамгатай, зөв талын урд сугандаа бундуутай, хүрэн морь, соёолон засаатай жижгэвтэр, хонгор үрээ, хязаалан хул хонгор үрээ нийлсэн 3 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 12 сарын 15-17-ны үед Төв аймгийн Баян сумын Хүнхэрийн араас зөв талын гуяндаа ширээтэй сэрээ тамгатай, ягаан бор гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

19 адуу алдсан

2024 оны 11 сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1-р багаас зөв талын гуяндаа цагаан үсэн хатан сүйх тамгатай, саарал азаргатай, зөв талын гуяндаа цагаан үсэн хоёр тийшээ харсан саран тамгатай, хар унага, шар унага, шарга гүү, хүрэн гүү нийлсэн 19 тооны адуу алдсан тул олсон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

3 үхэр алдсан

2024 оны 11 сарын 12-19-ны хооронд Төв аймгийн Заамар сумын Ар наймганаас зүүн чих ганзага, баруун чих тайрсан, сартай хүрэн бор эр үхэр, хойд хоёр хөл цагаан, хүрэн халзан соёолон эр үхэр, улаан халзан шүдлэн эр үхэр нийлсэн 3 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 үхэр алдсан

2024 оны 5 сарын 25-нд Төв аймгийн Заамар сумын Ар наймганаас зүүн чих тайрсан, баруу чих хөх даавуутай, улаан зүсмийн 2 охин бяруу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2023 оны 9 сарын дундуур Төв аймгийн Заамар сумын Ар наймганаас зөв талын гуяндаа "S" үсгэн тамгатай хөх цоохор морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 12 сарын 7-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2-р баг Янжинлхамын өвөлжөөнөөс зүүн гуяндаа саран дэвсгэртэй туухай тамгатай, сартай цавьдар бүдүүн морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

7 адуу алдсан

2023 оны 10 сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуунаас зөв талын гуядаа савхан хайруулга тамгатай, хар азаргатай, зөв талын гуяндаа задгай чандмань тамгатай, зээрд үрээ, хул байдас, хээр байдас, зөв талын гуяндаа дугуй хүрээтэй буулин тамгатай улаан хээр гүү, зөв талын гуяндаа сөнтэй, сэрээ тамгатай, хар хээр гүү нийлсэн 7 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

12 адуу алдсан

2024 оны 5 сарын сүүлээр Төв аймгийн Баянжаргалан сумын Нарийн ухаагаас зөв талын ташааны хэтэнд нар буруу эргэсэн чихтэй зуузай тамгатай, хоёр ижил загал бор гүү, хөх бор байдсан гүү, сартай өндөр, улаан хээр байдсан гүү, хул байдас, ягаан буурал байдас, хүрэн гүү, цавьдар халзан байдас, халтар шүдлэн үрээ, хүрэн байдас, улаан хээр байдас нийлсэн 12 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.

2 адуу алдсан

2024 оны 9 сарын 30-ны үеэр Төв аймгийн Батсүмбэр сумын Хамар даваанаас зөв талын гуяндаа цагаан үсэн саран дэвсгэртэй бундан тамгатай эр хонгор халзан даага, хойд хоёр хөл цагаан хар халзан байдас нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 10 сарын 4-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын урд 61-ээс зөв талын гуяндаа дээшээ харсан хөвчтэй саран тамгатай, зээрд халзан гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 үхэр алдсан

2024 оны 11 сарын 27-28 шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Далайн эхээс хүрэн сувай үнээ, цоохор толгойтой цагаан эр үхэр нийлсэн 2 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.