Алдсан малын зар

20 адуу алдсан

2024 оны 7 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Цагаан овоо сумын галын голоос зөв талын гуяндаа загасан тамгатай хамар цагаан хүрэн зээрд азаргатай бор гүү, халиун гүү, цагаан гүү, хонгор гүү, хул гүү, хар гүү, хүрэн гүү зүсмийн 20 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 07 сарын 10нд Булган аймгийн Баян-агт сумын нутаг Цагаан голын рашаанаас зөв талын гуяндаа 99 тамгатай буруу талын гуяндаа чандмань тамгатай ягаан бор зүсмийн азрага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

9 адуу алдсан

2024 оны 8 сарын 10ны шөнө Төв аймгийн Баянжаргалан сум 1-р баг Бөөрөлжүүтээс хөвчтэй саран дээр хас тамгатай буурал байдас, саарал байдас, хонгор байдас нийлсэн 9 тооны хязаалан гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

21 адуу алдсан

2024 оны 07 дугаар сарын 04-ний шөнө Архангай аймгийн Булган сумын нутгаас жижиг хонгор азаргатай, цагирган дотор М үсгэн тамгатай хонгор зүсмийн 21 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

6 үхэр алдсан

2024 оны 08 сарын 05-ны шөнө улаанбаатар сонгинохайрхан дүүргийн 33-р хороо шар цэцэгтийн ам гэдэг газраас зэгэл өнгийн 2 бүдүүн үхэр, 1 шийр цагаантай хар тарлан, 1 хар үхэр, 1 шар үнээ, 1 цагаан тарлан бор одтой 6 тооны бүдүүн үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

11 адуу алдсан

2024 оны 08 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг Хүйдолоо худагаас хээр халзан азаргатай, зөв талын гуяндаа давхар саран дээр А үсгэн тамгатай эрлийз бор халзан даага, цавьдар халзан байдастай, хоёр унагатай бараан голдуу 11 тооны адуу алдсан тул олсон болон баттай гаргасан хүнд шагналтай.

13 адуу алдсан

2024 оны 05 сарын 6, 7-ны үеэр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг Ганц модноос зөв талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай хонгор азаргатай, хоёр хүрэн халзан гүү, зөв талын гуяндаа нар саран тамгатай хөх бор гүү нийлсэн бараан голдуу 13 тооны адуу алдсан тул олсон баттай сураг гаргасан өндөр шагналтай.

18 адуу алдсан

2024 оны 07 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны нутаг Шарцэцэгтэй хэмээх газраас зөв талын гуяндаа цагаан үсгэн ширээтэй сэрээ тамгатай, давхар дөлтэй загасан хайруулан тамгатай сартай шар хээр азаргатай, засмал дэлтэй шарга байдас, халтар үрээ, засмал дэлтэй хоёр шарга морь, дэлтэй бор гүү, засмал дэлтэй сартай хар морь, дөрвөн шаргатай бараан голдуу 18 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 7-р сарын дундуур Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо худагаас зөв талын гуяндаа дээрээ галтай хүрээтэй загасан тамгатай зээрд будан гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

3 адуу алдсан

2024 оны 06 сарын 28-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлөөс зөв талын гуяныхаа дээд хэсэгт товхтой буйлан тамгатай, хаан дээрээ 231 кодтой халтар үрээ, шарга даага, хүрэн даага нийлсэн гурван тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

6 адуу алдсан

2023 оны 11-р сард Төв аймгийн Баян сумын нутаг Цайдам, Өгөөмөр хоёрын голоос зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай бор халзан үрээ, зөв талын гуяны бүдүүн шаант хэсэг дээрээ цагаан үсгэн гурван нүдэн чандмань тамгатай гурван хар бор даага, зээрд халзан даага, зээрд даага нийлсэн зургаан адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 04 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвийн ард талаас зөв талын гуяндаа + дээр дөлтэй тамгатай, хар бор голтой, нуруун дээрээ 273 гэсэн цагаан үсгэн кодтой, хул гүү алдсан тул олсон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 6-р сарын 14-15-ны хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гушинг хайрханы зүүн талаас зөв талын гуяндаа "А" үсгэн тамгатай хязаалан хээр үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Их майханаас зөв талын ташаандаа босоо савхан хайруулан тамгатай, мөн зэрэгцээ ширээтэй савхан хайруулан тамгатай, буруу чих цуулбар имтэй бидэртэй саарал морь, сартай хүрэн морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

5 адуу алдсан

Хэнтий аймгийн Баянхутаг сумын зүүн уулнаас гараад 04 дүгээр сарын эхээр Давсангийн гуанз буюу Цагаан хаалганы орчим сураг гараад одоог хүртэл олдоогүй байгаа дараах 5 тооны адууг хайж байна. Үүнд: 1.Зэгэл хонгор даагатай Хар ногоон гүү, сартай гал тамгатай, даага нь баруун хаа дээрээ цагаан үсэн сартай гал тамгатай 2.Гэр гуяндаа Ум тамгатай Зэгэл хонгор сарваатай Цавьдар гүү, хаа дээрээ цагаан үсэн сартай гал тамгатай, сарваа нь мөн хаа дээрээ цагаан үсэн сартай гал тамгатай 3.Цавьдар байдас, хаа дээрээ цагаан үсэн сартай гал тамгатай 4.Цагаан үсэн Чойндон тамгатай Хар даагатай, Саарал гүү, Чойндон тамгатай 5.Цавьдар шүдлэн байдас, цагаан үсэн хундаган тамгатай Эдгээр адууг олсон, харсан, сураг сонссон хүн байвал 88076507, 98252029 дугаарын утсаар яаралтай холбоо барьж тусална уу. Шагналтай.

9 адуу алдсан

Хэнтий аймгийн Баянхутаг сумын зүүн урдаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны үед гарч, 04 дүгээр сарын эхээр Хяргантай гэдэг газар сураг гарсан ч одоог хүртэл олдоогүй байгаа дараах 9 тооны адууг хайж байна. Үүнд: 1. Цагаан гүү, сартай гал тамгатай 2.Бор гоо, сартай гал тамгатай 3.Бор халзан байдас, гэдэстэй Ча тамгатай 4.Хонгор байдас, баруун хаа дээр цагаан үсэн сартай гал тамгатай 5.Хул халзан гүү, сартай гал тамгатай 6.Хул даага, цагаан үсэаэн сартай гал тамгатай 7. Улаан хээр гүү, гуяндаа хайруулан сартай гал тамгатай 8.Халтар байдас, сартай гал тамгатай 9.Хонгор гүү, сартай гал тамгатай Эдгээр адууг олсон, харсан, сураг сонссон хүн байвал 88076507, 98252029 дугаарын утсаар яаралтай холбоо барьж тусална уу. Шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 06 сарын 03-ний орой Төв аймгийн Жаргалант сумын 3-р багийн нутаг Ар толгойгоос зөв талын гуяндаа чойндон тамгатай, засмал дэлтэй дэлтэй цайвар хул морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

3 адуу алдсан

2024 оны 04 сарын эхээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Шархайн хөндийгөөс зөв талын гуяндаа босоо хатансүйх хайруулан тамгатай хүрэн халзан гүү, зөв талын гуяндаа цагаан үсгэн Төвд жа үсгэн тамгатай эрлийз охин бор сарваа, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай, буруу талын гуяндаа цагаан үсгэн Төвд жа үсгэн тамгатай хүрэн цавьдар гүү нийлсэн гурван тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.

2 адуу алдсан

2023 оны 12 сарын сүүлчээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг Эмээлтийн Шандхурганаас зөв талын гуяндаа ширээтэй сартай арвай тамгатай сартай хүрэн гүү, хонгор гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

4 адуу алдсан

2024 оны 04 сарын 20-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хустай нуруунаас зөв талын гуяндаа дан саран тамгатай эрлийз бор азарга, цагаан үсэн шувуун тамгатай хязаалан хул үрээ, сартай хээр шүдлэн, чойндон тамгатай хүрэн даага нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.