Алдсан малын зар

14 адуу алдсан

023 оны 12 сарын 10-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Гүн булгаас зөв талын гуяндаа ард даа, ташаан дээрээ “Ум” тамгатай ногоон хүзүүвчтэй бор улаан гүү, сартай хонгор байдас, саарал байдас, шаргал даага, хар даага, бор байдас, хамар цагаан сартай хар байдас, ард даа тамгатай оодон бор морь, ширээтэй давхар сартай болон ташаан дээрээ “Ум” тамгатай хүрэн халзан морь, зөв талын ташаан дээрээ загастай хонгор гүү, сартай хонгор гүү, зөв талын гуяндаа хас тамгатай загастай саарал даага, “Ма” тамгатай бор улаан гүү, шаргал халзан даага, 2 хүрэн гүү, 2 хүрэн сарваа, хонгор гүү, ухаа будан үрээ нийлсэн 14 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. /Сарина сан байх магадлалтай/.

17 адуу алдсан

2023 оны 12 сарын 10-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Зүүн тариа хэмээх газраас зөв ташаан дээрээ ард даа тамгатай эрлийз хээр азаргатай, зөв талын гуяндаа битүү чандмань тамгатай 3 саарал гүү нийлсэн 17 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

10 адуу алдсан

2024 оны 02 сарын сүүлчээр Хэнтий аймгийн Баянхутагт сумын нутаг Баянхутагт уулийн урд энгэрээс зөв гуяндаа хөндөлтэй нум болон хастай гал хайруулан тамгатай 2 хүрэн халзан гүү, хээр гүү, босоо зуузай болон хастай гал тамгатай мүлэв хонгор гүү, цагаан үсэн хастай галтай тамгатай байдас сарваа нийлсэн 10 гаруй адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2023 оны 12 сард Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Самын ухаа хэмээх газраас зөв талын гуяндаа цагаан үсэн монгол бичгийн "Би" тамгатай хүзүүндээ хар уяатай охин саарал байдас алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд нэг сая төгрөгийн шагналтай.

10 адуу алдсан

2023 оны 12 сард Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Самын ухаа хэмээх газраас зөв талын гуяндаа цагаан үсэн монгол бичгийн "Би" тамгатай саарал үрээ, хонгор буурал үрээ, 3 зээрд үрээ, 2 хонгор үрээ, хээр үрээ, хүрэн үрээ, нийлсэн 10-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

31 адуу алдсан

2023 оны 12 сарын 01-02-ны хооронд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Их булгаас зөв талын таашаан толгойн дээр "К" үсгэн гар хайчтай, зөв талын гуяндаа хөндөлтэй гурван нүдэн чандмань тамгатай бор халзан морь, зээрд халзан морь, хүрэн халзан морь, хээр морь, хул морь, сартай хүрэн гүү, сартай зээрд гүү, хул гүү, хөндөлтэй "М" үсгэн тамгатай хонгор морь, буурал морь, хонгор гүү, хонгор сарваа, бор гүү, бор сарваа нийлсэн 31 тооны адуу алдсан тул харсан, үзсэн хүн холбоо барина уу.

8 адуу алдсан

2024 оны 02 сарын 10-ны үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвөөс баруун ургаш 15км-ээс зөв талын ташаандаа саран зуузай тамгатай саарал азаргатай, хүрэн гүү 2, хонгор гүү, хүрэн шүдлэн үрээ, зөв талын гуяндаа гурван нүдэн чандмань тамгатай зээрд гүү, саарал сарваа нийлсэн 8 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

2024 оны 04 сарын 20-нд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны нутаг Тахилтаас зөв талын гуяндаа хөндөлтэй задгай үүлэн тамгатай хар хээр гүү, хээр шүдлэн алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.

20 адуу алдсан

2023 оны 12 сарын 17-нд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Багахайрханы урд талын Жарангийн хоолойноос зөв талын гуяндаа цагаан үсэн ширээтэй чихтэй задгай онги тамгатай хонгор халзан азарга, шарга гүү, 2шарга үрээ, шарга морь, бор халиун гүү, саарал гүү, халтар гүү, хонгор байдас, хул үрээ, хул байдас, халтар байдас, цавьдар халзан гүү, зээрд халзан гүү, зээрд халзан сарваа, зээрд сарваа, хонгор сарваа, хөндөлтэй задгай булин тамгатай зээрд халзан байдас, хонгор байдас, хул үрээ нийлсэн 20 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

14 адуу алдсан

2024 оны 02 сарын 10-20-ны хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг Зүрх уулаас зөв талын гуяндаа "Ф" үсгэн тамгатай хээр азарга, том дугуй загасан тамгатай халтар гүү, зээрд гүү, шувуу тамгатай буурал гүү, зээрд гүү, цагаан өсгийтэй хээр гүү, дөлтэй загасан тамгатай шарга үрээ, зээрд халзан сарваа, зээрд үрээ, "К" үсгэн тамгатай зээрд гүү, чихтэй цагаан үсэн саран тамгатай хамар цагаан хүрэн үрээ, өсгий цагаан хээр үрээ, цагаан олойртой хар гүү, том хонгор гүү нийлсэн 14-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд машин, мотоциклын шагналтай.

30 адуу алдсан

2024 оны 02 сарын 10-20-ны хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын нутаг Хонгорын талаас зөв талын гуяндаа "22" тоо тамгатай бага насны даага шүдлэн нийлсэн 30 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 03 сарын 08-20-ны хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг Их нарангаас зөв талын гуяндаа саран дэвсгэртэй хос арвай тамгатай хул соёолон үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.

22 үхэр алдсан

2023 оны 11 сарын 28-29-ны шуурганаар Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Салхитын араас хоёр чих нь шоргоолж имтэй хөх мухар гунж, өрөөсөн эвэргүй хүрэн эрээн үнээ, жижиг биетэй мухар улаан үнээ, улаан халзан гунжин үнээ, хумбагар эвэртэй хүрэн эрээн үнээ, зөв талын ташаандаа чойндон тамгатай жижиг хар хүрэн үнээ, хоёр чих шоргоолж имтэй, хүзүүндээ хадагтай хар халзан хонь дагуулсан улаан голдуу 22 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

1 адуу алдсан

2024 оны 04 сарын 22-нд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг Хилчин хотхоны баруун талаас зөв талын гуяндаа том гурвалжин тамгатай дөлтэй хүрэн азарга алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

14 адуу алдсан

2024 оны 01 сарын 10-20-ны хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг Зүрх уулаас зөв талын гуяндаа "Ф" үсгэн тамгатай хээр азарга, том дугуй загасан тамгатай халтар гүү, зээрд гүү, шувуу тамгатай буурал гүү, зээрд гүү, цагаан өсгийтэй хээр гүү, дөлтэй загасан тамгатай шарга үрээ, зээрд халзан сарваа, зээрд үрээ, "К" үсгэн тамгатай зээрд гүү, чихтэй цагаан үсэн саран тамгатай хамар цагаан хүрэн үрээ, өсгий цагаан хээр үрээ, цагаан олойртой хар гүү, том хонгор гүү нийлсэн 14-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

2024 оны 01 сарын 20-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Урд 61-ээс зөв талын гуяндаа галтай дөрвөлжин болон чандмань тамгатай бор гүү, саарал даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

16 адуу алдсан

2024 оны 03 сарын 20-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Жарын овоо антенаас зөв талын гуяндаа хүрээтэй хас тамгатай хээр гүү, хүрэн гүү, хонгор гүү, 2 хар гүү нийлсэн 16-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

2024 оны 04 сарын 01-02-ны шилжих шөнө Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны нутаг Зүүн түрүү хэмээх газраас зөв талын гуяндаа том зуузай тамгатай шарга морь, бундан тамгатай халиун морь алдсан тул олсон болон баттай сурга гаргасан хүнд шагналтай.

2 адуу алдсан

2024 оны 03 сарын 01-нд Дорнод аймгийн Булган сумын нутаг Өвөр уртын амьтын хэмээх газраас зөв талын гуяндаа ширээтэй тэгш хас болон ташаан дээрээ онги тамгатай хонгор гүү, "С" үсгэн дотор зуузай тамгатай хоёр адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.

9 үхэр алдсан

2024 оны 04 сарын 05-нд Төв аймгийн нутгаас зөв талын чих цуулбар буруу чих урдаасаа ухна имтэй хар алан үнээ, улаан халзан үнээ, хар нүдэн цагаан үнээ, хар нүдэн цагаан бяруу, хар халзан гунж, сартай мухар гунж, сартай улаан гунж, улаан алаг бяруу, сартай улаан бяруу нийлсэн 9-н тооны үхэр алдсан тул үзсэн харсан хүн холбоо барина уу.