2023 оны 11 сарын 20-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас зүүн ургаш 40км-ын зайнаас зөв талын гуяндаа зоосон тамгатай хар хүрэн гүү, цагаан монгол "Б" үсгэн тамгатай сартай зээрд сарваа алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
2 адуу алдсан
3 адуу алдсан
2023 оны 12 сарын 20-нд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг Эмээлт өртөөний арын карьерын хөндийнөөс зөв талын гуяндаа гурван нүдэн чандмань тамгатай хар үрээ, "И" үсгэн тамгатай шарга байдас, дугуйн дотор "5" тоо тамгатай хонгор шүдлэн байдас нийлсэн гурван тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
5 адуу алдсан
2023 оны 11 сарын 08-нд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг Өгөөмөрийн овооноос зөв талын гуяндаа босоо хайруулан тамгатай хээр үрээ, сартай хас тамгатай хязаалан хээр үрээ, хүзүүндээ хадагтай шүдлэн хээр үрээ, 2 шарга морь нийлсэн 5-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
19 адуу алдсан
2023 оны 11 сарын 10-15ны хооронд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг Хавцалаас зөв талын гуяндаа "Ма" тамгатай шарга будан азарга, сартай хас тамгатай шарга даага, цоохор даага, хонгор даага, шарга шүдлэн байдас, хүрэн байдас, "Н" үсгэн тамгатай бор гүү, 2 хүрэн гүү, хар гүү, хонгор гүү, халзан гүү, зуузай тамгатай бор гүү, сартай хонгор гүү нийлсэн 19-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
30 адуу алдсан
2023 оны 12 сарын 21-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Ламдын тээгээс зөв болон буруу талын гуяндаа төвд "ма" тамгатай хонгор азаргатай, 4 хонгор гүү, хонгор сарваа, хүрэн халзан сарваа, хээр гүү, бор байдас, хонгор байдас, хүрэн халзан хязаалан, халтар морь, зөв талын гуяндаа сартай гар тамгатай хар азарга, сартай чойжин тамгатай хонгор хязаалан, нар саран "саа" тамгатай шаргал гүү, хээр унага, шаргал унага нийлсэн 30 гаруй тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
70 үхэр алдсан
2023 оны 11 сарын 20-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Гүн булагаас зүүн ташаандаа "А" үсгэн тамгатай баруун чих тайранхай зүүн чих цуулбар хар халзан үнээ, хар халзан гунж, хүрэн бөөрлөг үнээ, хар эр үхэр, хар мухар үнээ, 2 хар үнээ, эрээн нүүртэй цагаан бөөрлөг үнээ, мухар цоохор үнээ, мухар улаан үнээ, улаан шүдлэн, хүрэн бяруу, улаан халзан үнээ, улаан үнээ, хар халзан гунж, хар халзан шүдлэн, 2 чих тайранхай улаан мухар үнээ, хүрэн бөөрлөг үнээ, хөх үнээ, цагаан үнээ нийт 70-аад тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
20 адуу алдсан
2024 оны 01 сарын 20-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2-р багийн нутаг Түшлэг уулнаас зөв талын гуяндаа жараахай тамгатай цагаан гүү, бор гүү, хул гүү, ухаа гүү, бор халзан байдас, шар хээр, цавьдар, хонгор шүдлэн үрээ, хээр үрээ, хүрэн байдас, давхар онги тамгатай ухаа байдас, шүдлэн байдас, ланзан тамгатай хул гүү, сартай хар тамгатай хүрэн гүү, "8" тоо тамгатай халиун гүү нийлсэн 20-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
3 адуу алдсан
2024 оны 03 сарын 26-28-ны хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Хөтөлөөс зөв талын гуяндаа дөрвөлжин хүрээтэй чойндон тамгатай хамар цагаан байдас, хул гүү, буйлан тамгатай их дэлтэй хар гүү нийлсэн гурван тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
1 адуу алдсан
2023 оны 10 сарын 23-нд Булган аймгийн Орхон сумын 3-р багийн нутаг баруун бэлээс зөв талын гуяндаа жинстэй загасан тамгатай хондлой цоохор хүрэн даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.
12 адуу алдсан
2024 оны 01 сарын 10-нд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Алтгана хэмээх газраас буруу талын гуяндаа чандмань тамгатай хээр гүү, бор халзан гүү, саарал халзан байдас, хар гүү, хар даага, саарал байдас, хул алаг сарваа, хонгор байдас, тангад ма тамгатай хул гүү, цагаан хонгор гүү, хонгор сарваа, хул даага нийлсэн 12-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
5 адуу алдсан
2023 оны 04 сарын 28-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Баянхүрээ хэмээх газраас зөв талын гуяндаа ширээтэй чойжин тамгатай халиун гүү, хүрээтэй задгай онги тамгатай бор гүү, задгай онги цагаан тамгатай хамар цагаан халтар гүү, сэрээн тамгатай хүрэн алга гүү, хуучин тооны "4" тоо үсгэн тамгатай хойд 2 хөл цагаан хар гүү нийлсэн таван тооны адуу алдсан тул үзсэн харсан хүн холбоо барина уу.
1 адуу алдсан
2024 оны 04 сарын 09-нд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 21-хорооны нутаг 361-р гармаас зөв талын гуяндаа давхар саран дэвсгэртэй чойндон тамгатай, буруу талын гуяндаа "08" тоон тамгатай шарга гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
18 адуу алдсан
2023 оны 12 сарын 10-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Хорго уулнаас зөв талын гуяндаа чандмань тамгатай халзан азаргатай, тангад ма тамгатай 2 бор гүү, жороо зээрд морь, жороо хадагтай хээр морь, хүрэн гүү, хар морь, 3 хээр сарваа, зээрд сарваа, хүрэн гүү, хээр гүү, зээрд шүдлэн үрээ нийлсэн 18-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
15 адуу алдсан
2024 оны 01 сарын сүүлээр Дорнод аймгийн Булган сумын Загчаас зөв талын гуяндаа сартай тууран тамгатай хүрэн азрагатай, 2 хонгор гүү, шаргал гүү, халиун гүү, монгол "б" үсгэн тамгатай ухаа гүү, хээр гүү, хүрэн гүү нийлсэн 15-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
23 адуу алдсан
2023 оны 12 сарын 18-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Дарсагийн хөндийн газраас зөв талын гуяндаа дун тамгатай хонгор халзан азаргатай, зуузай тамгатай хүрэн халзан гүү, хүрэн халзан сарваа, эрлийз бор гүү, чандмань тамгатай хүрэн халзан морь нийлсэн 23-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
4 адуу алдсан
2023 оны 12 сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Халзан сумын Хол худагаас зөв талын гуяндаа давхар саран тамгатай бор байдас, цагаан хайруулан тамгатай бор байдас, монгол бичгийн "Б" үсгэн тамгатай бор байдас, хар халзан байдас нийлсэн дөрвөн тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
6 адуу алдсан
2023 оны 12 сард Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Хол худагаас зөв талын гуяндаа цагаан сартай хайруулан тамгатай хар гүү, хар даага, сартай хайруулан тамгатай хээр гүү, хонгор даага, хар сарваа, хээр азараг нийлсэн зургаан тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
3 адуу алдсан
2024 оны 03 сарын 10-нд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Өлт хэмээх газраас зөв талын гуяндаа "9" тоо тамгатай бор алга гүү, "99" тоо тамгатай шийр цагаан сарваа, хонгор байдас нийлсэн гурван тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
60 адуу алдсан
2023 оны 05 сарын 19-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Давхаастай хэмээх газраас зөв талынхаа гуяндаа саран дэвсгэртэй буруу иргэсэн хас тамгатай гүү, байдас, үрээ, далан дээрээ "6" тоо хайруулан тамгатай шүдлэн, хязаалан нийлсэн 60 гаруй тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
7 адуу алдсан
2023 оны 11 сарын 28-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Бага газрын чулуунаас зөв талынхаа гуяндаа савхаа хайруулан тамгатай хар азарга, дугуй хүрээтэй буйлан тамгатай хээр гүү, задгай чандмань тамгатай хул байдас, хээр байдас, 2 зээрд үрээ, саран цэцэгтэй ширээ тамгатай хадагтай сартай хээр гүү нийлсэн 7-н тооны адуу алдсан тул олсон бол баттай сураг гаргасан хүнд шагналтай.