2024 оны 04 сарын 09-нд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 21-хорооны нутаг 361-р гармаас зөв талын гуяндаа давхар саран дэвсгэртэй чойндон тамгатай, буруу талын гуяндаа "08" тоон тамгатай шарга гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
1 адуу алдсан
18 адуу алдсан
2023 оны 12 сарын 10-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Хорго уулнаас зөв талын гуяндаа чандмань тамгатай халзан азаргатай, тангад ма тамгатай 2 бор гүү, жороо зээрд морь, жороо хадагтай хээр морь, хүрэн гүү, хар морь, 3 хээр сарваа, зээрд сарваа, хүрэн гүү, хээр гүү, зээрд шүдлэн үрээ нийлсэн 18-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
15 адуу алдсан
2024 оны 01 сарын сүүлээр Дорнод аймгийн Булган сумын Загчаас зөв талын гуяндаа сартай тууран тамгатай хүрэн азрагатай, 2 хонгор гүү, шаргал гүү, халиун гүү, монгол "б" үсгэн тамгатай ухаа гүү, хээр гүү, хүрэн гүү нийлсэн 15-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
23 адуу алдсан
2023 оны 12 сарын 18-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Дарсагийн хөндийн газраас зөв талын гуяндаа дун тамгатай хонгор халзан азаргатай, зуузай тамгатай хүрэн халзан гүү, хүрэн халзан сарваа, эрлийз бор гүү, чандмань тамгатай хүрэн халзан морь нийлсэн 23-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
4 адуу алдсан
2023 оны 12 сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Халзан сумын Хол худагаас зөв талын гуяндаа давхар саран тамгатай бор байдас, цагаан хайруулан тамгатай бор байдас, монгол бичгийн "Б" үсгэн тамгатай бор байдас, хар халзан байдас нийлсэн дөрвөн тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
6 адуу алдсан
2023 оны 12 сард Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Хол худагаас зөв талын гуяндаа цагаан сартай хайруулан тамгатай хар гүү, хар даага, сартай хайруулан тамгатай хээр гүү, хонгор даага, хар сарваа, хээр азараг нийлсэн зургаан тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
3 адуу алдсан
2024 оны 03 сарын 10-нд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Өлт хэмээх газраас зөв талын гуяндаа "9" тоо тамгатай бор алга гүү, "99" тоо тамгатай шийр цагаан сарваа, хонгор байдас нийлсэн гурван тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
60 адуу алдсан
2023 оны 05 сарын 19-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Давхаастай хэмээх газраас зөв талынхаа гуяндаа саран дэвсгэртэй буруу иргэсэн хас тамгатай гүү, байдас, үрээ, далан дээрээ "6" тоо хайруулан тамгатай шүдлэн, хязаалан нийлсэн 60 гаруй тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
7 адуу алдсан
2023 оны 11 сарын 28-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Бага газрын чулуунаас зөв талынхаа гуяндаа савхаа хайруулан тамгатай хар азарга, дугуй хүрээтэй буйлан тамгатай хээр гүү, задгай чандмань тамгатай хул байдас, хээр байдас, 2 зээрд үрээ, саран цэцэгтэй ширээ тамгатай хадагтай сартай хээр гүү нийлсэн 7-н тооны адуу алдсан тул олсон бол баттай сураг гаргасан хүнд шагналтай.
3 үхэр алдсан
2024 оны 03 сарын 12-нд Төв аймгийн Эрдэнэ сум нутаг Өлзийт газраас хар халзан үнээ, шар ягаан үнээ, улаан бяруу шүдлэн 3-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
122 адуу алдсан
2023 оны 11 сарын 20-нд Хэнтий аймгийн Дархан сумын 1-р багийн нутаг Элгэний энгэр шигтэгийн хоолойгоос зөв талынхаа гуяндаа хэлтэй чойндон тамгатай хоёр хээр, бор, шарга, зөв талынхаа гуяндаа цагаан үсгэн ширээтэй нар саран тамгатай хамар цагаан 4 хөл өсгий цагаан эрлийз хар, зөв талын гуяндаа хөлтэй саран дэвсгэртэй нар, саран тамгатай бор, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй зуузай тамгатай эрлийз зээрд нийт 7 азаргатай, зөв талын гуяндаа дээшээ харсан саран тамгатай цагаан шарга гүү, зөв талын гуяндаа задгай буйлан тамгатай засмал дэлтэй саарал үрээ, зөв талын гуяндаа хэвтээ чойндон тамгатай хойд хоёр хөл өсгий цагаан хээр үрээ, 30 гаруй үрээ морьд нийлсэн цайвар бүгээн голдуу 122 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.
1 адуу алдсан
2024 оны 03 сарын 20-нд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Намжилын амаас зөв талын гуяндаа хэвтээ дун болон онгитой сэрээ тамгатай халтар байдас алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
1 адуу алдсан
2024 оны 1 сарын 2-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос зөв талын гуяндаа дөрвөлжин зуузай тамгатай хээр байдас алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
6 адуу алдсан
2023 оны 11 сарын 25-30-ны хооронд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг Наран саран хэмээх газраас зөв талынхаа гуяндаа хүрээтэй загсан болон задгай уйлан тамгатай хонгор азаргатай, зөв талынхаа гуяндаа задгай уйлан тамгатай хээр гүү, эр хул халзан сарваа, эр хүрэн сарваа, эр зээрд сарваа, одтой давхар саран тамгатай эр алга сарваа нийлсэн 6-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
10 адуу алдсан
2023 оны 11 сарын 30-нд Эрдэнэт хотын Их хөшөөт, Мэнгэт илжигний даваанаас зөв талын гуяндаа төвд үсгэн тамгатай тахир хүрэн азарга, ширээтэй 316 цагаан үсэн тамгатай мөлүү чихтэй хонгор гүү, хээр гүү, буруу талын хойд өсгий цагаан бор хязаалан байдас, бор шаргал бүдүүн гүү, сартай хүрэн эр сарваа, 316 цагаан үсэн тамгатай сартай хүрэн хязаалан байдас, зоос ембүү цагаан үсгэн тамгатай хөх бор гүү, гурван нүдэн чандмань тамгатай том бор гүү, сартай өлзий тамгатай дөрвөн хөл цагаан хар байдсан гүү нийлсэн 10-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд мөнгөн шагналтай.
2 адуу алдсан
2024 оны 03 сарын 18-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын төвөөс хоёр талын гуяндаа чандмань тамгатай, дөрвөн хөл шийр цагаан хүрэн халзан үрээ, шүдлэн байдас алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
8 адуу алдсан
2024 оны 03 сарын 04-08-ны хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Сүжийн араас зөв талын гуяндаа амруугаа харсан арвайтай давхар саран тамгатай халзан гүү, хул гүү, хонгор гүү, цавьдар шүдлэн, цавьдар сарваа, шарга охин сарвай, дээшээ харсан арваатай давхар саран тамгатай бор хонгор гүү, ширээтэй саран тамгатай толгойдоо хазаартай бор халзан морь нийлсэн найман тооны адуу алдсан тул олсон болон сураг гаргасан хүнд шагналтай.
1 адуу алдсан
2024 оны 02 сарын 05-10-ны хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 40-р хорооны нутаг Баруунсалааны Зээлийн эхээс ташаан толгойндоо нар сартай арвай тамгатай буруу талын чих араасаа ухам имтэй саарал гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
2 адуу алдсан
2023 оны 11 сарын 05-08-ны хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 34-р хорооны нутаг Буман-Өлзий хороолол орчмоос зөв талын гуяндаа саран дэвсгэртэй хос арвай тамгатай эр хүрэн даага, хар бор даага нийлсэн 2-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
1 адуу алдсан
2023 оны 07 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 13-р хорооны нутаг Биокомбинат, Туул голоос зөв талын гуяндаа чойндон тамгатай шарга гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.
