Алдсан малын зар

1 үхэр алдсан

2023 оны 11-р сарын эхээр Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын нутаг Сэлэнгэ хэмээх газраас зөв талын чих чигчий буруу талын чих ухам имтэй ягаан халзан гунж алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 97071503, 89907455, 97011503

2 адуу алдсан

2023 оны 05-р сарын 25-26-нд Дундговь аймаг Говь-Угтаал сумын нутаг Хонгор бригадын төвөөс зөв талын шаантны бүдүүн уганд төвд "МА" үсгэн тамгатай зөв чих цуулбар имтэй хонгор халзан гүү, эр хонгор бүдүүн унага нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 91150897, 97099916

2 адуу алдсан

2023 оны 10-р сарын 15-нд Архангай аймаг Ихтамир сум 3-р багийн нутаг Орцын амнаас зөв талын гуяндаа "ХАС" тамга доод талдаа "САРАН ДЭВСГЭРТЭЙ ХАС" тамгатай цоохор хязаалан үрээ, хээр охин даага нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89828275, 98929382

1 адуу алдсан

2023 оны 10-р сарын 23-нд Төв аймаг Сэргэлэн сумын нутаг 61-н гармаас зөв талын гуяндаа "ОНГИТОЙ САРАН" тамга дээр давхарлаж дарсан монгол бичгийн "ХА" тамгатай улаан буурал морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 94426678 94923238

5 үхэр алдсан

2023 оны 11-р сарын 12-нд Хөвсгөл аймаг Тариалан сум 3-р багийн нутаг Хорог хэмээх газраас зөв талын чих ухам имтэй мухар ягаан халзан үнээ, улаан халзан үнээ, хүрэн халзан үнээ, 2 улаан халзан бяруу нийлсэн 5-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 91164093, 97078585

17 хонь алдсан

2023 оны 10-р сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймаг Сэргэлэн сум Хайрхан 2-р багийн нутаг Амгалант хэмээх газраас буруу талын чих цуулбар зөв талын чих догол имтэй 17-н тооны хонь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88277589, 89358991

2 адуу алдсан

2023 оны 10-р сарын 10-нд Дундговь аймаг Эрдэнэдалай сум Рашаант багийн нутаг Зараа хэмээх газраас зөв талын гуяндаа "ШИРЭЭТЭЙ НАР САРАН" тамгатай саарал үрээ, шар хээр үрээ нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88401024, 98133777

1 адуу алдсан

2023 оны 10-р сарын 27-28-нд шилжих шөнө Төв аймаг Эрдэнэ сумын нутаг Нагал хаан уулын зүүн өвөр Овгор булаг хэмээх газраас зөв талын гуяндаа "САРТАЙ АРЛАН" тамгатай зурвас халзан оодон сүүлтэй хүрэн морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99620860, 98997515

14 адуу алдсан

2023 оны 08-р сарын эхээр Завхан аймаг Тэлмэн сумын нутаг Шурх хэмээх газраас зөв талын гуяндаа "ШИРЭЭТЭЙ ХАС" тамгатай шарга азаргатай, шарга унагатай буруу талын ташаан дээрээ толботой хүрэн гүү, хүрэн унагатай "8" тоо тамгатай хээр гүү, хүрэн унагатай "ЗАГАСАН" тамгатай хээр гүү 3-н онигор байдас нийлсэн бараан голдуу 14-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 85858568, 94075857

4 үхэр алдсан

2023 оны 10 сарын 14-нд Төв аймаг Лүн сумын нутаг Гүүрний ард талаас зүүн чихэндээ ногоон ээмэгтэй эвэртэй хар хүрэн хайнаган үнээ, эвэртэй улаан хүрэн шүдлэн гунж, эвэртэй сүүлийг нь тэгшлээд хайчилсан хар тарлан сарлагийн бяруу, мухар хар тарлан тугал нийлсэн 4-н тооны үхэр алдсан тул олсон хүнд шагналтай. Утас: 99722225, 90150019

2 адуу алдсан

2023 оны 10-р сарын эхээр Төв аймаг Сэргэлэн сумын нутаг Хүрээт хэмээх газраас зөв талын гуяндаа "ТОВХТОЙ БУЙЛАН" тамгатай бор даага, "ХӨНДӨЛТЭЙ ЗАДГАЙ УЙЛАН" тамгатай хүрэн халзан соёолон азарга нийлсэн 2-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98114079, 99836303

84 хонь алдсан

2023 оны 06-р сарын эхээр Төв аймаг Сэргэлэн сум Авдар 5-р багийн нутаг Үнэгтийн ар хэмээх газраас буруу талын чих ганзага имтэй доод сэрвээн дээрээ хөндлөн цэнхэр будагтай 84-н тооны хонь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 95989205, 80254884

2 адуу алдсан

2023 оны 05-р сарын эхээр Архангай аймаг Цэнхэр сумын нутаг Цайрын бүрдийн Агьд хэмээх газраас зөв талын гуяндаа "САРАН ДЭВСГЭРТЭЙ ДӨЛТЭЙ Н" үсэг монгол бичгийн "БА" үсгэн тамгатай сартай хүрэн морь, хүрээтэй төвд "УМ" үсгэн тамгатай сартай хээр үрээ нийлсэн 2-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89071183, 99054228

1 адуу алдсан

2023 оны 06-р сарын 02-нд Завхан аймаг Отгон сумын нутаг Хужирт хэмээх газраас зөв талын гуяндаа "САРАН ДЭВСГЭРТЭЙ" монгол бичгийн "Б" үсгэн тамгатай хар хүрэн морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98867660, 99679731

1 адуу алдсан

2023 оны 08-р сарын 20-нд Төв аймаг Алтанбулаг сумын нутаг Бөхөг-ийн голоос буруу талын гуяндаа хэвтээ босоо "ЗУУЗАЙ" тамгатай хазаартай зээрд морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 90371211, 96371211

3 адуу алдсан

2023 оны 10-р сарын 7-нд Архангай аймаг Булган сумын нутаг Гурвын давааны амнаас зөв талын гуяндаа цагаан үсэн "БУНДАН" тамгатай хүрэн морь, цагаан үсэн төвд "ЧА" үсгэн тамагтай хонгор алаг морь,"САРАН ДЭВСГЭРТЭЙ ЗУУЗАЙ" тамагатай хээр даага нийлсэн 3-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 94889478, 88500901

2 адуу алдсан

2023 оны 08-р сарын 15-нд Төв аймаг Эрдэнэ сум Чулуут 2-р багийн нутаг Баянгол хэмээх газраас ахар дэлтэй зөв талын гуяндаа "ДАВХАР САРАН ДЭВСГЭРТЭЙ ХАС" тамгатай зээрд гүү, "ГУРВАН НҮДЭН ЧАНДМАНЬ ДЭЭРЭЭ ГАЛ" тамгатай мөлүү чихтэй хүрэн сарваа нийлсэн 2-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80709202, 83142444

1 адуу алдсан

2023 оны 10-р сарын 09-нд төв аймаг Сэргэлэн сум 4-р багийн нутаг Тахилтын ар хэмээх газраас зүүн хондлой дээрээ "ДАВХАР САРАН" тамгатай чөдөртэй хээр морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 86063076, 99976531

1 адуу алдсан

2023 оны 10-р сарын 07-нд Төв аймаг Зуунмод сумын нутаг Зүүндэлгэр хэмээх газраас зөв талын гуяндаа "Ө" үсэг доод талдаа амруугаа харсан том "САРАН" тамгатай нэг талын чих хулгар жижиг сартай хүрэн морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 95506005, 80951122

4 үхэр алдсан

2023 оны 10-р сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймаг Өгийнуур сум Цоож багийн нутаг Гэрэл толгой хэмээх газраас 2 чих ганзага имтэй хар цагаан бөөр алаг соёолон үхэр, ягаан тарлан үнээ, 2 чих цуулбар имтэй хар тарлан үнээ, зүүн талын чих догол, баруун талын чих араасаа ухам имтэй жижиг сартай улаан халзан үнээ нийлсэн 4- н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 95199074, 95968337, 98444470