Алдсан малын зар

9 адуу алдсан

2022 оны 09-р сарын 17-нд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо Ар гүнтийн Баян-Уул амралтын газраас зөв буруу гуяндаа "ЧАНДМАНЬ" тамгатай хонгор азаргатай, "ЧОЙНДОН" тамгатай охин хул унагатай хээр гүү, хээр унагатай хүрэн гүү, засмал дэлтэй шар хээр даагатай цэгээн дэлтэй цайвар хүрэн гүү, 4 хөл шийр цагаан зөв талын хойд хөл гуя хүртэл цагаан байлуу халзан хонгор алаг унагатай халиун гүү нийлсэн 9-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89681868, 86879393

25 адуу алдсан

2022 оны 08-р сарын 05-нд Дорнод аймаг Булган сумын нутаг Дэрэст хоолойн худаг хэмээх газраас зөв талын гуяндаа "ШИРЭЭТЭЙ ЧАНДМАНЬ" тамгатай бөөн сүүлтэй сартай хамар цагаан хүрэн азаргатай, хар ногттой халзан гүүний хүзүүнд улаан хээр байдас холбоотой, 4 унагатай гүү, 6 халзан морь, бор морь, "ДЭЭШЭЭ ХАРСАН ДАН САРАН" тамгатай жижиг хонгор морь, хүрэн үрээ нийлсэн бараан голдуу 25-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг ганргасан хүнд шагналтай. Утас: 98302990, 88132990

6 адуу алдсан

2022 оны 07-р сарын эхээр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Улаан худаг хэмээх газраас ташаан дээрээ "ХАС" тамгатай хар голтой хонгор азаргатай "ОНГИ" тамгатай унагатай хүрэн халзан гүү, эр хонгор даага, эм хонгор даага, "ХАС" тамгатай эр хонгор даага нийлсэн 6-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 96928749

2 адуу алдсан

2022 оны 07-р сарын эхээр Сүхбаатар аймаг Онгон сум 1-р багийн нутаг Улаан худаг хэмээх газраас "ЗАДГАЙ ЧАНДМАНЬ" тамгатай зээрд байдас, "ХАС" тамгатай эм хээр даага нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 96928749, 94009921

1 үхэр алдсан

2022 оны 06-р сарын 18-нд Булган аймаг Баяннуур сумын нутаг Шар тал хэмээх газраас зөв талын чих тайранхай эр хүрэн бяруу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89966270, 99808100

4 адуу алдсан

2022 оны 09-р сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймаг Сэргэлэн сумын нутаг Шавартын энгэр хэмээх газраас буруу талын гуяндаа амаадаа харсан "НАР САРАН" тамгатай хонгор гүү, дэлийг зассан цавьдар гүү, "ХҮРЭЭТЭЙ ЗАГАСАН" тамгатай хонгор унага, хар унага нийлсэн 4-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 95954699, 99996527

28 адуу алдсан

2022 оны 09-р сарын 14-15-нд шилжих шөнө Төв аймаг Заамар сумын нутаг Ихтийн ам хэмээх газраас зөв талын гуяндаа дээшээ харсан "САРАН" тамгатай хүрэн азаргатай, зөв талын хаа гуяндаа "САРАН" тамгатай бөхтөр хээр алаг гүү, саарал алаг унагатай хул алаг байдсан гүү, "П" үсгэн тамгатай тод хүрэн алаг унагатай сартай зээрд гүү, хүрэн халзан унагатай цагаан гүү, халиун унагатай халиун гүү, хээр унагатай улаан буурал гүү, "5" тоо тамгатай зөв чих гол цуурхай, ганзага ухам имтэй хүрэн буурал байдас, хул унагатай хул гүү, "САРТАЙ ЧАНДМАНЬ" тамгатай ягаан халзан гүү, хойд 2 хөл өсгий цагаан хар хүрэн халзан гүү нийлсэн цайвар голдуу 28-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99372721, 95210383, 89503588

31 адуу алдсан

2022 оны 09-р сарын 02-03-нд шилжих шөнө Төв аймаг Заамар сумын нутаг Ихтийн ам хэмээх газраас зөв талын гуяндаа "ШИРЭЭТЭЙ НАР САРАН" тамгатай дэлтэй улаан хээр үрээ, зөв чих гол цуурхай, ганзага ухам имтэй 2 цагаан загал даага, "5" тамгатай халиун соёолон үрээ, бор шүдлэн үрээ, хойд 2 хөл өсгий цагаан хул даага, хул үрээ, сартай хар морь, сартай хүрэн гүү нийлсэн бараан голдуу 31-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99372721, 95210383, 89503588

9 адуу алдсан

2022 оны 09-р сарын 21-нд Төв аймаг Лүн сум Лүн уул 3-р багийн нутаг Хангайн даваа хэмээх газраас зөв талын гуяндаа "БОСОО ЗУУЗАЙ" тамгатай урт дэлтэй улаан шарга азаргатай, "САРАН ДЭВСГЭРТЭЙ БОСОО ЗУУЗАЙ" тамгатай хонгор зүсмийн 8 гүү нийлсэн нийт 9-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99722225

17 адуу алдсан

2022 оны 09-р сарын 02-нд Төв аймаг Баянцагаан сумын нутаг Сангийн далай хэмээх газраас зөв талын гуяндаа "БОСОО ЗУУЗАЙ" тамгатай шарга дэлтэй цавьдар азаргатай, бүх унаганыхаа дэлийг зассан шарга алаг унагатай шарга алаг гүү, зээрд унагатай сартай хүрэн гүү, цавьдаргүй зээрд унага, зээрд унагатай хүрэн гүү, хадган хүзүүвчтэй хүрэн байдас, сүүлийг тайрсан 2 цавьдар эр даага, монгол бичгийн "БА" үсгэн "5" тоо тамгатай дэлтэй хээр байдас нийлсэн бараан голдуу 17-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99994044, 98293788, 80259939

5 үхэр алдсан

2022 оны 09-р сарын 16-нд Төв аймаг Баянхангай сумын нутаг Мэргэн хэмээх газраас буруу талын чих урд хойноосоо ухам имтэй зөв талын чих хойноосоо ганзага имтэй ягаан хязаалан гуна, сувай ягаан халзан үнээ, 2 ягаан шүдлэн гуна, хар халзан шүдлэн гуна нийлсэн 5-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88933480, 80663480

20 адуу алдсан

2022 оны 07 сарын 05-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын Хужиртай хэмээх газраас зөв талын гуяндаа "ЗАДГАЙ ҮҮЛЭН" тамгатай цагаан шарга азаргатай, зөв талын гуяндаа гурван нүдний "ШИРЭЭТЭЙ ЧАНДМАНЬ" тамгатай хээр зээрд даагатай саарал гүү, хул унагатай хул гүү, хул унагатай хонгор гүү, хээр унагатай хээр гүү, хээр хүрэн даагатай зээрд гүү, хүрэн даагатай ам шар хээр гүү , цагаан хул гүү сувай , хээр гүү сувай, халиун байдас, сартай халтар хээр байдас, бор халиун шүдлэн үрээ, хээр байдас нийт 20-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай . Утас: 89986330,99055648,99050739,88856446

1 үхэр алдсан

2022 оны 04 сарын эхээр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол хэмээх газраас зөв талдаа "ЦУУЛБАР" имтэй бидэртэй хүрэн хязаалан гунж алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89201159, 98197098, 89271159

1 адуу алдсан

2022 оны 01 сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Баянголын ухаа хэмээ газраас зөв талын гуяндаа "НАР САР" тамгатай буруу талын гуяндаа "ДУН" тамгатай улаан буурал азарга алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99807552, 99481450

13 үхэр алдсан

2022 оны 07-р сарын 10-12-нд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ТУНГАЛАГ хэмээх газраас зөв талдаа цуулбар имтэй хүрэн алга тугалтай хүрэн цоохор гунж, улаан халзан тугалтай хар халзан гунж, мухар хар халзан тугалтай үнээ, тугалтай хар үнээ хоёр, хүрэн бөөр алаг бяруу эр, улаан халзан бяруу эр , улаан бяруу эр нийлсэн 13н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:83151361,88312735

4 үхэр алдсан

2022 оны 03-р сарын 28-29-нд Сүхбаатар аймаг Түмэнцогт сумын төвөөс зүүн чих цуулбар имтэй мухар бидэртэй хүрэн үнээ, цагаан сүүлтэй улаан гунж, годгор эвэртэй хар халзан гунж, ухаа алаг халзан мухар гунж нийлсэн 4-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98159198, 95539005

1 адуу алдсан

2022 оны 07 сарын 15-нд Төв аймгийн Баянцогт сумын ХИЙМЭЛ НУУРНААС зөв талын гуяндаа "НУМ" тамгатай хар байдас алдсан тул олсон болон баттай сураг гаргаж өгсөн хүнд шагналтай. Утас:85110927, 99794474

5 үхэр алдсан

2022 оны 09 сарын 09-10-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөл хэмээх газраас хар тарлан үнээ, шар тарлан үнээ, хар гунж , халтар гунж хоёр нийт 5-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:99033004 . 80665916

1 үхэр алдсан

2022 оны 08-р сарын 25-нд Төв аймаг Батсүмбэр сум 3-р багийн нутаг Сөгнөгөр хэмээх газраас зүүн талын гуяндаа "Т" тамгатай ягаан шүдлэн гунж алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99874551, 99938252

2 адуу алдсан

2022 оны 07 сарын 01-нд Орхон аймгийн Жаргалант сумын Зүүнбулаг хэмээх газраас зөв талын гуяндаа "ДАВХАР САРАН" тамгатай ягаан бор үрээ, зөв талын гуяндаа цагаан үсэн "ЦЭЦГЭН" тамгатай хонгор үрээ нийт 2 тооны адуу алдсан тжл олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:99368877