Алдсан малын зар

12 адуу алдсан

2021 оны 10-р сарын 06-нд Хөвсгөл аймаг Түнэл сумын төвөөс зөв талын гуяндаа "АРВАЙ" тамгатай цавьдар морь, хар гүү, зөв талын хаандаа "8" тамгатай хонгор халзан унагатай хүрэн гүү, сартай цавьдар унагатай сартай цагаан хонгор гүү, цавьдар үрээ, хүрэн үрээ, зөв талын гуяндаа "ХОС БУУДАЙ" дээр "+" тамгатай хонгор халзан үрээ, хүрэн үрээ, хээр даага, зөв талын хаандаа "САРАН" тамгатай хул морь нийлсэн бараан голдуу 12-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 86188086, 88251852

3 адуу алдсан

2021 оны 10-р сарын 17-18-ны шилжих шөнө Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32-р хорооны нутаг Эмээлтийн Шанд хургант хэмээх газраас сувай бор гүү, сартай хээр даага. хонгор даага нийлсэн 3-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99571694, 89818525

11 адуу алдсан

2021 оны 09-р сарын 17-18-ны шилжих шөнө Завхан аймгийн Идэр сумын нутаг Туна хэмээх газраас зөв талын гуяндаа "ШИРЭЭТЭЙ ДОРОМ" тамгатай сартай халтар морь, хүрэн морь, улаан хээр үрээ, хар морь, шар хээр морь, цуулбар чихтэй улаан буурал азарган үрээ, зөв талын чих цуулбар хээр морь, 2 ягаан байдас, бор даага, улаан хээр байдас нийлсэн 11-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 95113505, 93404020

2 адуу алдсан

2021 оны 2-р сарын эхээр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Навтгар хэмээх газраас зөв талын гуяндаа том "ЧАГТТАЙ НЭМЭХ ТУУХАЙ" тамгатай эрлийз бор байдас, хонгор халзан байдас нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 88400408, 99026215

9 адуу алдсан

2021 оны 10-р сарын 06-нд Улаанбаатар хот Хан-уул дүүрэг 12-р хорооны нутаг Био кабинетын арын бургаснаас зөв талын гуяндаа цагаан үсэн "НАР САРАН" тамгатай ногттой эрлийз хонгор халзан гүү, "ШИРЭЭТЭЙ ХОС АРВАЙ" тамгатай хадагтай хүрэн даага, буурал морь, хар морь, зээрд морь, зурвас хүрэн халзан морь, сартай цавьдар морь, бор халиун морь, засмал дэлтэй хүрэн даага нийлсэн 9-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 85116677, 88102953

1 адуу алдсан

2021 оны 10-р сарын 15-нд Төв аймгийн Бүрэн сумын нутаг Далан түрүүн хэмээх газраас Зөв талын гуян дээрээ "ТӨВД АРАМ" үсгэн тамгатай хул буурал засаатай хязаалан үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 97119599, 88998981

2 үхэр алдсан

2021 оны 10-р сарын 17-нд Архангай аймгийн Хотонт сумын Баянхошуу-ны давааны ам хэмээх газраас хар нүдэн улаан үнээ, муруй халзан хар эрээн үнээ нийлсэн 2 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 94639992, 99515268

7 үхэр алдсан

2021 оны 10-р сарын 16-17-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаал сум 3-р багын нутаг Талын уулнаас 2 чих дундаасаа шулуун хайчилсан баруун чих шоргоолж имтэй хар халзан гунж, 3 улаан халзан гунж, бор саарал гунж, улаан халзан шүдлэн үхэр, хар халзан охин бяруу нийлсэн 7-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 83130367, 89868512

4 адуу алдсан

2021 оны 08-р сарын 20-нд Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Баян туул голоос зөв талын гуяндаа "ГУРВАН НҮДЭН ЧАНДМАНЬ" тамгатай буурал духтай хүрэн морь, "СУУЛГАН" тамгатай зээрд морь, сартай хонгор үрээ, хүзүүндээ хадагтай "Л" тамгатай цэгээн дэлтэй зээрд үрээ нийлсэн 4-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99741076, 80741076

1 адуу алдсан

2021 оны 06-р сарын 05-06-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаан нуураас зөв талын гуяндаа босоо "ЗУУЗАЙ" тамгатай цагаан шарга гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98134572, 98134552

17 адуу алдсан

2021 оны 08-р сарын 02-нд Баянхонгор аймгийн Жаргалант сум Өлзийт өндөр багын нутаг Ар булаг хэмээх газраас зөв талын гуяндаа давхар саран дэвсгэртэй босоо "8" тамгатай сартай улаан хээр азаргатай, хээр буурал гүү, улаан буурал шүдлэн үрээ, зээрд унага, хээр даага, зээрд халзан гүү нийлсэн бараан голдуу 17-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88201854, 88966615

1 адуу алдсан

2021 оны 09-р сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын төвийн голоос зөв талын гуяндаа "НҮДТЭЙ АРВАЙ" тамгатай чөдөртэй халиун морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 94349873, 91060166

4 адуу алдсан

2021 оны 10-р сарын 15-16-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Тогоот хэмээх газраас зөв талын гуяндаа "ОНГИН" тамгатай дотроо "А" үсэгтэй доод талдаа "ДАН САРАН" тамгатай улаан хээр морь, сартай хамар зээрд морь, монгол бичгийн "Л" үсгэн тамгатай хар морь, хойд хөл нь бэлэвсэн хээр морь нийлсэн 4-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 95709909, 93202595

2 адуу алдсан

2021 оны 09-р сарын 26-нд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг Хоёр Хөх Хошуу хэмээх газраас буруу талын гуяндаа буруу харсан "Я" тамгатай зөв талын гуяндаа монгол бичгийн "10" тамгатай хар морь, зөв талын гуяндаа "САРАН ТОСГУУРТАЙ ТУУХАЙ" тамгатай хээр үрээ нийлсэн 2-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89764000, 88408783

2 адуу алдсан

2021 оны 09-р сарын 27-нд Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Хөх нуураас зөв талын гуяндаа "НАР САР" тамгатай хүрэн халзан морь, "Д,Т" тамгатай жижиг хундан морь нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98208965, 98330810

18 адуу алдсан

2021 оны 09-р сарын 21-22-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Цагаан бургастай хэмээх газраас зөв талын гуяндаа "САРАН" тамгатай бор азаргатай, зөв талын гуяндаа дотроо сартай "ЧОЙНДОН" тамгатай 4 бор морь, сартай цавьдар морь, бор гүү, цагаан дэлтэй цавьдар халзан гүү, хойд 2 хөл бэлэвсэн хүрэн цавьдар халзан гүү, 3 хээр гүү, хүрэн гүү, зээрд гүү, шар халтар даага, хүрэн бор даага, хүрэн халзан унага, хүрэн бор унага нийлсэн цайвар голдуу 18-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 90443030, 89066436

10 адуу алдсан

2021 оны 01-р сарын дундуур Төв аймгийн Баянжаргалан сумаас зөв талын ташаан толгой дээрээ хатан сүйх тамгатай зээрд халзан азаргатай, 3 шарга байдас, бүүдэн гүү, халиун үрээ, бор байдас нийлсэн цайвар голдуу 10-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80169666, 88076020

4 адуу алдсан

2021 оны 01-р сарын дундуур Төв аймгийн Баянжаргалан сумаас зөв талын ташаан толгой дээрээ хатан сүйх тамгатай 2 шарга морь, бүүдэн морь, үрээ нийлсэн 4-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80169666, 88076020

1 адуу алдсан

2021 оны 8-р сарын 15-нд Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг Шанд хэмээх газраас зөв талын гуяндаа "ШИРЭЭТЭЙ ГУРВАН НҮДЭН ЧАНДМАНЬ" тамгатай хүрэн халзан шүдлэн байц алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 93362636, 93163338

1 адуу алдсан

2021 оны 10-р сарын 29-нд Завхан аймгийн Тэлмэн сумын Мухар шурга хэмээх газраас зөв талын гуяндаа ХАС тамгатай хар саарал морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 98143581, 98140447