2019 оны 7 сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан хэмээх газраас зөв талын гуяндаа "Э" үсгэн тамгатай хүрэн азарга, "Сартай Зуузай" тамгатай хүрэн байдас, "Нар саран" тамгатай хүрэн унагатай хүрэн гүү, монгол бичгээр "Баян" гэсэн тамгатай хонгор даагатай хонгор гүү, ягаан байдас, долоон унага нийлсэн 20 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас: 91198859, 96098731
20 адуу алдсан
4 үхэр алдсан
2019 оны 10 сарын эхээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Булагт хэмээх газраас зөв талын чих цуулбар, буруу талын чихэндээ "Зүрх" имтэй, мухар халзан улаан эр соёолон үхэр, ухаа халзан шүдлэн эр үхэр, ухаа охин бяруу, мухар ухаа эр бяруу нийлсэн 4 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:91562060, 90666462
14 адуу алдсан
2019 оны 9 сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг Хүрэн талын хөндийгөөс зөв талын гуяндаа "Хатан сүйх" тамгатай эрлийз цавьдар азаргатай, зөв талын гуяндаа зөв харсан "Уйл" тамгатай шар халтар унагатай, шар халтар гүү, хонгор байдас, хар унагатай, хар гүү, зөв талын гуяндаа сартай "Чандмань" тамгатай хөх саарал морь, зөв талын гуяндаа "$" тамгатай, хадаган хүзүүвчтэй хул байдас, зөв талын гуяндаа "нар, сар, дөл" тамгатай шар хээр үрээ нийлсэн 14 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 98676877, 93063242
1 адуу алдсан
2019 оны 10 сарын 09-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Залаат хайрхан хэмээх газраас зөв талын гуяндаа дан саран тамгатай улаан шарга морь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 86096500, 98199919
2 адуу алдсан
2019 оны 10 сарын 17-нд Булган аймгийн Бүрэнхангай сумын 1-р багийн нутаг Мандлын ар хэмээх газар буруу талын гуяндаа "Аагт олом" тамгатай шарга морь, сартай цавьдар морь, хүрэн халзан морь, 2 хонгор морь, хонгор гүү нийлсэн 6 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас:99997719, 88770990
1 үхэр алдсан
2019 оны 09 сарын 19-20-нд шилжих шөнө Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21-р хорооны нутагт орших Салхитын хөндий хэмээх газраас буруу талын эвэр дээрээ улаан будагтай, буруу талынхаа ташаандаа хэрээсэн цэнхэр будагтай цагаан халзан үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:80281211,89034491
2 адуу алдсан
2019 оны 10 сарын эхээр Булган аймгийн Рашаант сумын нутаг Цагаан-Ухаа хэмээх газраас зөв талын гуяндаа "ардаг Ба" Монгол үсгэн тамгатай, унжмал дэлтэй хүрэн гүү, мөн зөв талын гуяндаа "ардаг Ба" Монгол үсгэн тамгатай, унжмал дэлтэй, зөв талын хаандаа шинээр дарсан доогуураа хөндөлтэй Монгол "5"-ын тоо тамгатай хүрэн даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:89121214, 88661825
11 адуу алдсан
2019 оны 10 сарын 8-9-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Шороотын дунд хэмээх газраас зөв талын гуяндаа "Ж" үсгэн тамгатай зээрд азаргатай, зөв талын гуяны хонхорт "саран дэвсгэртэй хас" тамгатай хоёр хээр байдас, хоёр хонгор даага, хээр даага, зөв талын ташаан толгойн дотроо "хөндөлтэй чойндон" тамгатай халиун гүү, зөв талын ташаан толгойн дээрээ дээшээ харсан "саран" тамгатай, их дэлтэй даагатай хүрэн гүү, зөв талын гуяндаа "Ж" үсгэн тамгатай цавьдар гүү, зөв талын ташаан толгойндоо "зуузай" тамгатай хул гүү нийлсэн 11 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:95501960, 98921231
10 адуу алдсан
2019 оны 07 сарын 20-ны үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас зөв талын гуяндаа "онгин" тамгатай, зөв нүд нь цэхэр, ахар дэлтэй, хул азарган үрээтэй, "Зуузай" тамгатай саарал шүдлэн байдас, хээр шүдлэн байдас, охин хээр даага, өсгий цагаан охин цавьдар даага, зөв талын гуяндаа "гурван нүдэн чандмань" тамгатай эрлийз хар гүү нийлсэн гурван хултай, 10 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас:88773288, 80773288
1 адуу алдсан
Архангай аймгийн Хайрхан сум Асгат багийн Эмгэнт хэмээх газраас 2018 оны 12 сарын 10-15-ны хооронд зөв талын гуяндаа дан саран тамгатай, ташаан дээрээ дан саран дээр хөхүүрэн тамгатай хур дэлтэй, хумсан сартай буруу талын нүд цэхэр хээр байдас алдсан тул баттай сураг гаргасан болон олж өгсөн хүнд өндөр шагналтай.Утас:99676873, 99123530
4 үхэр алдсан
Дундговь аймгийн Эрдэндалай сумын Бөгтөр гэр чулуун хэмээх газраас 2019 оны 02 сарын 20-нд зөв тал чих нь цуулбар хүрэн тоймго охин бяруутай хүрэн тоймго үнээ,тарлан цэгээ халзан эр бяруутай цэгээ халзан үнээ нийлсэн 4 тооны үхэр алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:95614927,97160107
1 адуу алдсан
2019 оны 8-р сарын 25-нд Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас зөв талынхаа гуян дээр "Нар саран" тамгатай, хүрэн зээрд үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 88227285, 98900206
2 үхэр алдсан
2019 оны 8-р сарын 30-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоонхудагийн нуруу орчмоос бундан сартай, хар цээжтэй, гуя цагаан хар цагаан алаг, 2 чих нь хулгар, баруун эвэртээ бүдэг ногоон будагтай, баруун чихэндээ ногоон ээмэгтэй, хар алаг шүдлэн бух, мөн улаан хүрэн тарлан, хүзүүнээсээ сүүл хүртлээ нарийн цоохор, 2 чих нь хулгар, баруун эвэртээ бүдэг ногоон будагтай, баруун чихэндээ ногоон ээмэгтэй, Казахын цагаан толгойт хязаалан бух алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99114739, 99990052
2 адуу алдсан
2019 оны 3-р сарын 20-ны үед Архангай аймгийн Чулуут сумын нутгаас зөв талын гуяндаа "Загасан" тамгатай хээр үрээ, мөн зөв талын гуяндаа "чандмань" тамгатай хүрэн байдас алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98322012
1 адуу алдсан
2019 оны 9 сарын 26-ны өдөр Архангай аймгийн Булган сумын нутаг Өвөр цээлийн ам хэмээх газраас зүүн талын чих цуулбар, гэдэсэндээ олмны нарийн цагаан зураастай, бүдүүн хээр морь алдсан тул олсон болон баттай сураг гаргаж өгсөн хүнд шагналтай. Утас: 90141562, 85300080
40 тэмээ алдсан
Хэнтий аймгийн Дархан сумын Овон товонгийн тал нутгаас 2019 оны 7-р сарын 26-ны өдөр "Хайчны бариул" тамгатай, буруу чихэндээ улаан ногоон нийтгэсэн даавуутай, бараан голдуу зүсмийн 40 гаруй тэмээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 98180112, 98667890
2 адуу алдсан
2019 оны 10 сарын 12-нд Төв аймгийн Зуунмод сумын нутаг Богд уул орчмоос зөв талын гуяндаа "туухай" тамгатай хязаалан насны зээрд халзан морь, мөн зөв талын гуяндаа "хүрээтэй чандмань" тамгатай хээр үрээ алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргаж өгсөн хүнд шагналтай. Утас: 95448611, 99971172
40 адуу алдсан
2019 оны 10 сарын 06-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Бүрхээстэй хэмээх газраас зөв талын хаа, гуяндаа жижиг "Хатансүйх" тамгатай хээр азаргатай, 12 унагатай бүгд бараан зүсмийн нийт 40 адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:88773322, 88352469
7 адуу алдсан
2019 оны 08 сарын 18-20-ны хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Зүлэгт хэмээх газраас зөв талын гуяндаа Монгол "Ба" тамгатай үүрэн сүүлтэй шар хээр морь, хар хүрэн морь, хур дэл согсоотой хондон морь, зөв талын гуяндаа "хас" тамгатай хүзүүндээ хадагтай сартай хондон морь, хүрлэг морь, цагаан хонгор морь, хондон морь нийлсэн 7 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас:88205255, 83185255
2 адуу алдсан
2018 оны 02 сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Ар тавинтай хэмээх газраас зөв талын гуяндаа саран дэвсгэртэй өрөө онги тамгатай соёолон насны цавьдар морь, цагаан хонгор морь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:98994845
