Алдсан малын зар

5 үхэр алдсан

КОД:442 2019 оны 05 сарын 07-ны үеэр Булган аймгийн Даншинчилэн сумын Отрын бүс нутгаас буруу талын чих хойноосоо хөндлөн хайч имтэй хар алаг эр үхэр, хар эр үхэр, хүрэн халзан үхэр, эрээн хүрэн үхэр, том өргөн эвэртэй хүрэн эр үхэр нийлсэн 5 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:86656120, 89371018, 88656120

29 адуу алдсан

КОД:441 2019 оны 03 сарын 20-ны үеэр Булган аймгийн Даншинчилэн сумын Отрын бүс нутгаас зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай бөөн сүүлтэй том хар морь, шалман нүдтэй хул алаг халзан морь, өсгий цагаан хул морь, унжмал дэлтэй халиун морь, бор гүү, том хар хээр гүү нийлсэн бараан голдуу 29 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шинэ мотоцикын шагналтай. Утас:86656120, 89371018, 88656120

5 адуу алдсан

. КОД:438 2019 оны 05 сарын 16-нд Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай хэмээх газраас зөв талын гуяндаа нар саран тамгатай зурвал цавьдар халзан морь, хүрэн морь, хонгор ухай үрээ, зөв талын гуяндаа хайчны бариулан тамгатай сартай цагаан хонгор соёолон үрээ, хүрэн цавьдар хязаалан үрээ алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 99541316, 94686220

2 адуу алдсан

КОД:437 Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Яралзах хэмээх газраас 2018 оны 2 сарын эхээр иштэй туухай тамгатай цавьдар халзан соёолон үрээ,мөн 2018 оны 5 сарын эхээр толгой руугаа харсан давхар саран тамгатай хүрэн азарга алдсан тул олж өгсөн болон баттай сураг гарг асан хүнд шагналтай. Утас:99964681,95058132

2 адуу алдсан

КОД:436 Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сүмбэ хэмээх газраас 2018 оны 07 сард сартай нэмэх тамгатай хүрэн морь мөн 2019 оны 5 сард өсгий цагаан хонгор халзан үрээ алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:83136313

2 адуу алдсан

КОД:435 Булган аймгийн Бугт сумын Ханжаргалант баригадаас 2019 оны 07 сарын сүүлээр чандмань тамгатай засмал дэлтэй хонгор морь, духандаа сартай дэлтэй хул морь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:99121839 83140814

8 адуу алдсан

КОД:429 2017 оны 10 сарын 19-нд Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг Морингийн даваа хэмээх газраас зөв талын гуяндаа ширээтэй онгин тамгатай хоёр шарга морь, шүдлэн, хязаалан, соёлон насны гурван хонгор үрээ, бор, хүрэн, хээр зүсмийн морь нийлсэн 8 тооны адуу тус тус алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай Утас:99167662, 99124651, 99707239

3 үхэр алдсан

КОД:433 Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Далтын даваа хэмээх газраас 2019 оны 08 сарын 01-02-ны хооронд эр улаан тугалтай судалтай хо гунж , хүзүүндээ хадагтай хүрэн халзан гунж нийлсэн 3 тооны үхэр алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:98619899

1 адуу алдсан

КОД:432 Дорнод аймгийн Булган сумын Тарантын ам хэмээх газраас 2019 оны 06 сарын 15-нд саран дэвсгэртэй чандмань тамгатай том улаан хээр гүү алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:99101608 88882622 Жич:Унагалсан байх магадлалтай

2 адуу алдсан

КОД:430 2019 оны 07 сарын сүүлчээр Хан-Уул дүүргийн 12-р хороо Биокомпанит орчмоос зөв талын гуяндаа хазаарын зуузай тамгатай саарал морь, мөн зөв талын гуяндаа чойндон тамгатай цоохор морь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шинэ мотоциклийн шагналтай. Утас:99167662, 99124651, 99707239

5 үхэр алдсан

КОД:428 Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт хэмээх газраас 2019 оны 05 сарын 28-нд улаан халзан сарман үнээ, шүдлэн бух,засаатай бяруу,охин бяруу, өсгий лав сүүл цагаан шүдлэн үхэр нийлсэн 5 тооны үхэр алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:99229579 98616132

1 адуу алдсан

КОД:427 Төв аймгийн Мөнгөнморьт сумын Едгийн адаг хэмээх газраас 2019 оны 03 сарын 18-нд зөв, буруу талын гуяндаа уруу харсан "А" үсгэн тамгатай шингэн шодон сүүлтэй цагаан буурал үрээ алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:99312589,98662589

1 адуу алдсан

КОД:426 Төв аймгийн Баянцогт сумын Цанын баазаас 2019 оны 05 сард "Ж" үсгэн тамгатай засааг нь авсан хүрэн үрээ алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас:85888887 88116059

11 адуу алдсан

КОД:425 Төв аймгийн Баянцогт сум Агьт хэмээх газраас 2019 оны 06 сарын 09 нд "Я" үсгэн тамгатай том биетэй хонгор морь, монгол баа тамгатай соёолон хонгор морь, түвд маа тамгатай зээрд морь, нар саран тамгатай саарал үрээ, зоосон тамгатай цавьдар халзан даага, дэлтэй хүрэн халзан үрээ, зөв талын нүд муу бор хээр үрээ нийлсэн 11 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналай. Утас:85888887 88116059

19 үхэр алдсан

КОД:417 Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Хүйтэний гол орчмоос хоёр чих нь хойноосоо ухам имтэй шүдлэн, хязаалан, сувай эр, эм нийлсэн 19 тооны үхэр алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:80375088, 99394049

1 адуу алдсан

КОД:416 2018 оны 12 сарын 04-18-ний хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4-р багийн нутаг Хойд чулуут хэмээх газраас зөв талын гуяндаа том гувалжин тамгатай хур дэлтэй хар үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:88364001, 80294334

6 адуу алдсан

КОД:415 2019 оны 06 сарын 06-ний өдөр Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн нутаг Хүй долоон худаг хэмээх газраас зөв талын хаа, гуяндаа гурван нүдэн чандмань тамгатай дэл, сүүл нь хар цагаан халиун үрээ, хээр үрээ, хээр морь, улаан буурал морь, цагаан хонгор үрээ, мөн зөв, буруу талын гуяндаа гурван нүдэн чандмань тамгатай хар үрээ нийлсэн 6 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:99846937, 88170499

2 адуу алдсан

КОД:411 2019 оны 07 сарын 12-нд Хан-Уул дүүргийн Туулын бургас орчмоос холбоотой, хоёулаа хазаартай, зөв талын гуяндаа дугуй дотор гурвалжин тамгатай том хүрэн морь, сартай хээр морь алдсан тул харсан болон олсон хүн холбоо барина уу. Утас:89203320, 86302272

1 адуу алдсан

КОД:413 Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Баянбулаг хэмээх газрааас 2019 оны 07 сарын 24-25нд шилжих шөнө зөв талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай ахар дэлтэй хээр морь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас:93068075 98783062

1 адуу алдсан

КОД:412 Архангай аймгийн Ихтамир сумын Их өлөнт хэмээх газраас 2019 оны 07 сарын 14нд дэлийг нь хөхөл тавьж зассан өндөр хар морь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:85619299