Алдсан малын зар

10 адуу алдсан

КОД: 286 Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хоньчийн нуруунаас 2018 оны 12-р сарын 28 -ны өдөр зөв талын гуяндаа нүдэн загасан цагаан тамгатай халтар зүстэй монгол азаргатай, зөв талын гуяндаа бүтэн туухайтай дөл цагаан тамгатай хар зүстэй монгол гүү, хүрэн зүстэй эрлийз хязаалан байдас, 03 кодтой хар алаг зүстэй эрлийз соёолон байдас, 20 кодтой монгол хар шvдлэн байдас,236 кодтой сартай шар хээр зүстэй эрлийз хязаалан байдас,180 кодтой халтар зүстэй эрлийз хавчиг соёолон гүү, 104 кодтой хээр зүстэй эрлийз хавчиг соёолон гүү, 210 кодтой сартай улаан хээр зүстэй эрлийз хязаалан байдас, 226 кодтой халтар зүстэй эрлийз соёолон байдас нийлсэн 10 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 9911-6475, 8022-6022

3 адуу алдсан

КОД: 284 Төв аймгийн Эрдэнэ сумын Хөөрөгийн булаг хэмээх газраас 2019 оны 05-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө буруу талын гуяндаа монгол бичгийн "И" үсгэн тамгатай тод хонгор алаг морь, зөв талын гуяндаа буруу харсан "К" үсгэн тамгатай зассан хонгор халзан үрээ, хонгор үрээ нийлсэн 3 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 94084114, 98718029 

3 адуу алдсан

КОД: 283 2019 оны 5 сарын 14-ний өдөр Төв Баянцагаан сумын Цагаандэлийн уурхай орчмоос ширээтэй бундан тамгатай шарга гүү, мөн ижил тамгатай сартай хүрэн зээрд эр даага, хүрээтэй чандмань тамгатай хулсан ягаан бор шүдлэн байдас нийлсэн гурван тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас:99091529, 89430002

1 адуу алдсан

КОД: 282 Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас 2019 оны 05-р сарын 16-ны өдөр зөв талын гуяндаа ширээтэй зүрхэн тамгатай, засмал дэлтэй хээр морь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 99188280

1 адуу алдсан

КОД: 281 Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Хүй 7 худгийн хойд дэнжээс 2019 оны 5-р сарын 19-ны орой засмал дэлтэй, мяндсан ногттой хүрэн зээрд морь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99044178, 95355929 

4 үхэр алдсан

КОД: 280 Хэнтий аймгийн Дадал сумаас 2019 оны 05-р сарын 19-ний шөнө баруун чих цуулбар, зүүн чих араасаа догол имтэй улаан эрээн үнээ, ногоон эрээн үнээ, эврэндээ улаан будагтай саарал эрээн гунж, баруун чихэндээ ээмэгтэй, босоо эвэртэй том цагаан эрээн үнээ нийлсэн 4 тооны үхэр алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98602081, 98455055

1 адуу алдсан

КОД: 279 2017 оны 03 сарын дундуур Өвөрхангай аймгийн Сант сумын Цагаан Дэл хэмээх газраас зөв талын гуяан дээрээ туухай тамгатай хүрэн зээрд зүсмийн дэлтэй азарган үрээ алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99320010

10 адуу алдсан

КОД: 278 Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Хэнтий аймгийн Баянхутаг сумын зааг Харгант уулын араас 2019 оны 05-р сарын 1-ний үед 2 ташааны хавтгай дээр "CH" тамгатай хөх буурал хязаалан байдас, зурвас хүрэн халзан хязаалан байдас, хүрэн халзан унагалах гүү, зурвас хүрэн халзан морь, ягаан халзан хязаалан үрээ, хар саарал соёолон байдас, улаан хээр гүү, хошуун дээрээ цагаантай, сартай зээрд гүү, зөв талын хаандаа хас тамгатай хүрэн гүү, 2 ташааны хавтгай дээр "CH" тамгатай, зөв талын гуяндаа чандмань тамгатай сартай зээрд байдас нийлсэн 10 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 94203040, 93223040

3 адуу алдсан

КОД: 276 Төв аймгийн Заамар сумын Халзангийн даваанаас 2019 05-р сарын 14-нд зөв талын гуяндаа өм тамгатай шарга халзан азарган соёолон, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй дөл тамгатай засмал дэлтэй морин хээр үрээ, хар алаг сарвай нийлсэн 3 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99999381

7 үхэр алдсан

КОД: 275 Дархан-Уул аймгийн Дархан сумын Бэрх уул хэмээх газраас 2019 оны 05-р сарын 16 нд 2 талынхаа чихэнд цуулбар имтэй, 2 эврэндээ улаан будагтай цоохор эр шүдлэн, цоохор тугалах гунж, халтаавар халтар тугалах гунж, улаан халзан тугалах үнээ, улаан халзан мөөлөн үнээ, сүүлгүй хар тугалах үнээ, цагаан шарга гунж нийлсэн 7 тооны үхэр алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 95373856, 99200337

2 адуу алдсан

КОД: 274 Төв аймгийн Бүрэн сумын Дулаан-Ухаа хэмээх газраас 2019 оны 04-р сарын 20-ны үед зөв талын гуяндаа ташуулдаж дарсан ширээтэй загасан тамгатай жижиг сартай зээрд шүдлэн үрээ, хүрэн зээрд гүү нийлсэн 2 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99985596 

2 адуу алдсан

КОД: 273 Дорнод аймгийн Булган сумын Чулуут хэмээх газраас 2019 оны 05-р сарын 1-ний үед зөв талын гуяндаа дээшээ харсан давхар саран тамгатай, зөв талын хаандаа ам руугаа харсан давхар саран тамгатай шарга халзан морь, халиун алаг морь нийлсэн 2 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89595558, 93153060 

30 адуу алдсан

КОД: 272 Булган аймаг Гурванбулаг сумын 2-р баг Хараат хэмээх газраас 2018-11-18 ны шөнө өлзий хээ тамгатай зээрд халзан азарга, цагаан шарга үрээ, сартай хас тамгатай цагаан шарга соёолон үрээ, тамгагүй цагаан шарга халзан унага, монгол 3ын тоо тамгатай дал цагаан саарал алаг гүү, сүүл цагаан хул алаг байдас, 8ын тоо тамгатай 2 хүрэн халзан гүү, Ш үсэг тамгатай 3 гүү, монгол 3-ын тоо тамгатай, 10 нүдтэй өлзий хээ тамгатай хээр хул хонгор бараан голдуу адуу нийлсэн 30 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 86861145, 80680144

1 адуу алдсан

КОД: 271 Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Яралзах хэмээх газраас 2018 оны 2 сарын эхээр иштэй туухай тамгатай цавьдар халзан соёолон үрээ, 2018 оны 5 сарын эхээр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутгаас толгой руугаа харсан давхар саран тамгатай хүрэн азарга алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:99964681,95058132

40 ямаа алдсан

КОД: 270 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хүүмүүлтийн гүүр хэмээх газраас 2019 оны 05-р сарын 10-ны шөнө цасан шуурганд зөв талын чих урдаасаа, буруу талын чих хойноосоо ганзага имтэй, буруу талын эврэнд цагаан будагтай, ишиг нь зөв талын чихэндээ улаан даавуу ээмэгтэй 40 тооны ямаа алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98996636, 98998862

70 хонь алдсан

КОД: 269 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хүүмүүлтийн гүүр хэмээх газраас 2019 оны 05-р сарын 10-ны шөнө цасан шуурганд зөв талын чих урдаасаа, буруу талын чих хойноосоо ганзага имтэй, нурууныхаа голд ногоон будагтай, хурга нь зөв талын чихэндээ улаан даавуу ээмэгтэй 70 тооны хонь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98996636, 98998862

6 адуу алдсан

КОД: 268 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хүүмүүлтийн гүүр хэмээх газраас 2019 оны 05-р сарын 10-ны шөнө цасан шуурганд зөв талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай хул хээр азарга, зөв талын гуяндаа бундан тамгатай хар байдас, хүрэн байдас, зээрд үрээ, зөв талын гуяндаа цагаан үсэн галтай дөш тамгатай хар байдас, хүрэн зээрд байдас нийлсэн 6 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас: 98996636, 98998862

70 хонь алдсан

КОД: 269 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хүүмүүлтийн гүүр хэмээх газраас 2019 оны 05-р сарын 10-ны шөнө цасан шуурганд зөв талын чих урдаасаа, буруу талын чих хойноосоо ганзага имтэй, нурууныхаа голд ногоон будагтай, хурга нь зөв талын чихэндээ улаан даавуу ээмэгтэй 70 тооны хонь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98996636, 98998862

6 адуу алдсан

КОД: 268 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хүүмүүлтийн гүүр хэмээх газраас 2019 оны 05-р сарын 10-ны шөнө цасан шуурганд зөв талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай хул хээр азарга, зөв талын гуяндаа бундан тамгатай хар байдас, хүрэн байдас, зээрд үрээ, зөв талын гуяндаа цагаан үсэн галтай дөш тамгатай хар байдас, хүрэн зээрд байдас нийлсэн 6 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас: 98996636, 98998862

2 адуу алдсан

КОД: 267 Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын заагаас 2019 оны 05-р сарын 01-наас 03-ны хооронд зөв талын гуяндаа дээшээ харсан давхар саран тамгатай, зөв талын хаандаа урагшаа харсан давхар саран тамгатай шарга морь, халиун алаг морь нийлсэн 2 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99139070, 88139070