Алдсан малын зар

1 адуу алдсан

2022 оны 12-р сарын 10-нд Төв аймаг Баян сумын нутаг 12-р зөрлөгөөс зөв талын гуяндаа цагаан үсэн "ХАТАН СҮЙХ" тамга буруу талаан гуяндаа "ШИРЭЭТЭЙ ДӨЛ" тамгатай зөв талын урд хөл бэлэвсэн хонгор халзан даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88888124, 95660666

3 адуу алдсан

2023 оны 02-р сарын 15-нд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 20-р хорооны нутаг 5 толгой түлшний үйлдвэрийн урд талаас зөв талын гуяндаа "ШИРЭЭТЭЙ ЧОЙНДОН" тамгатай сартай хүрэн гүү, зээрд гүү, хонгор гүү нийлсэн 3-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99993109

15 адуу алдсан

2022 оны 11-р сарын 13-14-нд Төв аймаг Алтанбулаг сумын нутаг Бөхөг түргэний голоос зөв талын гуяндаа монгол бичгийн "5" тоо тамгатай эрлийз хонгор халзан азаргатай, сарваанууд нь хаа гуяндаа "ЧОЙНДОН" тамгатай, гүү нь зөв талын гуяндаа "ЧОЙНДАН" тамгатай 2 шарга гүү, шарга үрээ, хонгор халзан сарваатай хонгор халзан гүү нийлсэн бүгээн голдуу 15-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99670167, 88854404

24 адуу алдсан

2023 оны 01-р сарын 20-нд Төв аймаг Алтанбулаг сумын нутаг Сэрүүн овоот хэмээх газраас зөв талын гуяндаа "САРАН" тамгатай хонгор халзан азаргатай, цагаан морь, 6 алаг гүү морь нийлсэн бараан голдуу 24-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88031380, 95020702

1 үхэр алдсан

2023 оны 01-р сарын 29-нд Архангай аймаг Хотонт сум Улаан Чулуу багийн нутаг Ацын дэнжээс зөв талын чих араасаа догол, буруу талын чих цуулбар имтэй сартай ягаан үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80548781, 95936739

54 адуу алдсан

2022 оны 11-р сарын 30-нд Хэнтий аймаг Баянхутаг сумын нутаг Хараат хайрхан уулын энгэрээс зөв талын хаандаа цагаан үсэн төвд үсгэн "МА" тамгатай эрлийз ягаан азаргатай халиун халзан гүү, дэлүүтэй хээр гүү, хүзүүндээ ногоон хадагтай ягаан үрээ нийлсэн цайвар голдуу 24-н тооны адуу, зөв талын гуяндаа "ХАЙРУУЛАН" тамгатай цавьдар халзан азаргатай 2 бор гүү , цагаан шаргал цавьдар байдас, хулгар хүрэн халзан гүү, хонгор алаг гүү нийлсэн морьдгүй даага гүү нийлсэн 30-н тооны адуу нийт 2 азарга адуу нийлсэн 54-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98833511, 89866083, 86996083

17 үхэр алдсан

2023 оны 01-р сарын 23-нд Хэнтий аймаг Батноров сум 4-р багийн нутаг Их өтөг хэмээх газраас зөв талын чих улаан ээмэгтэй эр ягаан тугалтай ягаан алаг үнээ, сартай эр тугалтай хар үнээ, эвэртэй улаан 2 бяруу, мухар улаан 2 бяруу нийлсэн 17-н тооны үхэр алдсан тул олсон болон сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88398720, 98931088, 90852525

2 адуу алдсан

2023 оны 01-р сарын 17-21-нд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 5-р хорооны нутаг Яармагийн бургаснаас зөв талын гуяндаа "ХӨНДӨЛТЭЙ БУНДАН" тамгатай саарал алаг үрээ, хонгор халзан үрээ нийлсэн 2-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99131892, 99276166

6 үхэр алдсан

2022 оны 10-р сарын 04-нд Төв аймаг Баянцогт сум Гуна 1-р багийн нутаг Их булаг хэмээх газраас зөв талын чих хойноосоо догол имтэй улаан халзан үнээ улаан тугалтай, буруу чих цуулбар имтэй том улаан халзан үнээ сартай улаан тугалтай, ягаан үнээ сартай ягаан тугалтай 6-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88731240, 89019163

1 адуу алдсан

2022 оны 12-р сарын 15-20-нд Төв аймаг Эрдэнэсант сум Угалз 4-р багийн нутаг Цувраа хэмээх газраас зөв талын гуяндаа "САРАН ДЭВСГЭРТЭЙ ХАС" тамгатай бор байдсан гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89201620

4 адуу алдсан

2022 оны 11 сарын дундуур Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Тавангийн булан хэмээх газраас 2 талын гуяндаа "ЧАНДМАНЬ" тамгатай сартай Хонгор үрээ, сартай хамар цагаан хүрэн үрээ, цагаан үсэн "ЧАНДМАНЬ" тамгатай эр хүрэн даага, өсгий цагаан эр бор даага нийлсэн 4-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98900606

42 адуу алдсан

2022 оны 06-р сарын 20-нд Булган аймаг Сайхан сум Угалз багийн нутаг Хар модод богино хэмээх газраас зөв талын гуяндаа "ХАС" тамгатай халтар азаргатай, 20-оод унагатай гүү, байдас, шүдлэн НАР САРАН тамгатай адуунууд нийлсэн бараан голдуу 42-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 95340404, 90408959

2 үхэр алдсан

2022 оны 11-р сарын 15-16-нд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын нутаг Үжиг хэмээх газраас халзан хар алаг гуна, хөх ортооман шүдлэн бяруу нийлсэн 2-н тооны үхэр алдсан тул олсон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 86516466

4 адуу алдсан

2022 оны 10-р сарын 16-нд Архангай аймаг Хайрхан сум Хайрхан бригадын нутаг Буурлын хөндий хэмээх газраас зөв талын гуяндаа "ХӨНДӨЛТЭЙ ЗҮРХЭН" тамгатай хонгор алаг үрээ, 2 хонгор үрээ, "ХОС БУНДАН" тамгатай хамар цагаан хээр үрээ нийлсэн 4-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 94711706, 98121705

10 адуу алдсан

2022 оны 12-р сарын эхээр Төв аймаг Сэргэлэн сумын нутаг Майдар бурханы амнаас зөв талын ташаан толгой дээр цагаан үсэн "ЗАГАСАН" тамгатай хүрэн азаргатай, "И Б" тамгатай зээрд алаг гүү, "У Б" тамгатай шарга гүү, 2 унагатай, "А2" тамгатай хул гүү нийлсэн бараан голдуу 10-н тооны адуу алдсан тул олсон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 94757519, 99686850

40 үхэр алдсан

2022 оны 12-р сарын 10-нд Дорнод аймаг Баянтүмэн сумын нутаг Зүүн гол Мэндэхийн чулуу хэмээх газраас баруун чих цуулбар, зүүн шоргоолж имтэй 2 чихэндээ ногоон ээмэгтэй баруун талдаа "Л" тамгатай хар тарлан бух, хар тугалтай улаан халзан үнээ, шар халзан шүдлэн үхэр нийлсэн хар голдуу 40-н тооны үхэр алдсан тул олсон болон баатай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 96591908, 95691078

14 үхэр алдсан

2022 оны 12-р сарын 25-26-нд Төв аймаг Эрдэнэ сумын нутаг Мухрын адаг хэмээх газраас эвэртэй хар хайнаг эвэргүй хар хайнаг, бөгс цагаан халзан хар алаг эр үхэр, сүүл цагаан хар халзан эвэртэй гунж, нүүр сүүл цагаан хар алаг гунж, хөх бөөртэй цагаан гунж, бор гунж, хар гунж, сүүл нь тайранхай эвэртэй хөх бяруу, эвэртэй сартай хар бяруу, хүзүүвчтэй эвэртэй хар тугалтай хар үнээ, сартай эвэртэй сүүл нь хойд 2 хөл нь цагаан хар үхэр, нүүр цагаан хар халзан эр үхэр нийлсэн 14-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88039188, 95909052, 88119188

42 адуу алдсан

2022 оны 11-р сарын 28-нд Хөвсгөл аймаг Галт сум Рашаант 3-р багийн нутаг Хатад хэмээх газраас зөв талын гуяндаа "НАР САРАН" тамгатай хонгор азаргатай, буруу эргэсэн "ХАС" тамгатай хөх буурал морь, шарга морь, хүрэн алаг унагатай хүрэн алаг гүү, бор гүү нийлсэн бараан голдуу 42-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98257557, 98135162

2 адуу алдсан

2022 оны 12-р сарын 10-ны орчимд Сүхбаатар аймаг Наран сумын нутаг Баяндулаан уулнаас зөв талын гуяндаа "ШИРЭЭТЭЙ ЗАГАСАН" тамгатай зөв талын ташаан толгой дээр "Т" үсэг хайчилсан саарал гүү, хойд хөл доголон эр хонгор сарвай нийлсэн 2-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 96513551, 90558272

4 үхэр алдсан

2022 оны 12-р асрын 17-18-нд шилжих шөнө Төв аймаг Баян-Өнжүүл сум Бүрд 3-р багийн нутаг Хөндий суврай хэмээх газраас зөв талын чих голоосоо цуулбар имтэй мугалзуур эвэртэй цэгээн үнээ, богино далбин эвэртэй хүрэн үнээ, босоо хумбагар эвэртэй улаан сарман үнээ, босоо эвэртэй хар шүдлэн эр үхэр нийлсэн 4-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80971130, 91141656