Алдсан малын зар

42 адуу алдсан

2022 оны 06-р сарын 20-нд Булган аймаг Сайхан сум Угалз багийн нутаг Хар модод богино хэмээх газраас зөв талын гуяндаа "ХАС" тамгатай халтар азаргатай, 20-оод унагатай гүү, байдас, шүдлэн НАР САРАН тамгатай адуунууд нийлсэн бараан голдуу 42-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 95340404, 90408959

2 үхэр алдсан

2022 оны 11-р сарын 15-16-нд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын нутаг Үжиг хэмээх газраас халзан хар алаг гуна, хөх ортооман шүдлэн бяруу нийлсэн 2-н тооны үхэр алдсан тул олсон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 86516466

4 адуу алдсан

2022 оны 10-р сарын 16-нд Архангай аймаг Хайрхан сум Хайрхан бригадын нутаг Буурлын хөндий хэмээх газраас зөв талын гуяндаа "ХӨНДӨЛТЭЙ ЗҮРХЭН" тамгатай хонгор алаг үрээ, 2 хонгор үрээ, "ХОС БУНДАН" тамгатай хамар цагаан хээр үрээ нийлсэн 4-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 94711706, 98121705

10 адуу алдсан

2022 оны 12-р сарын эхээр Төв аймаг Сэргэлэн сумын нутаг Майдар бурханы амнаас зөв талын ташаан толгой дээр цагаан үсэн "ЗАГАСАН" тамгатай хүрэн азаргатай, "И Б" тамгатай зээрд алаг гүү, "У Б" тамгатай шарга гүү, 2 унагатай, "А2" тамгатай хул гүү нийлсэн бараан голдуу 10-н тооны адуу алдсан тул олсон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 94757519, 99686850

40 үхэр алдсан

2022 оны 12-р сарын 10-нд Дорнод аймаг Баянтүмэн сумын нутаг Зүүн гол Мэндэхийн чулуу хэмээх газраас баруун чих цуулбар, зүүн шоргоолж имтэй 2 чихэндээ ногоон ээмэгтэй баруун талдаа "Л" тамгатай хар тарлан бух, хар тугалтай улаан халзан үнээ, шар халзан шүдлэн үхэр нийлсэн хар голдуу 40-н тооны үхэр алдсан тул олсон болон баатай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 96591908, 95691078

14 үхэр алдсан

2022 оны 12-р сарын 25-26-нд Төв аймаг Эрдэнэ сумын нутаг Мухрын адаг хэмээх газраас эвэртэй хар хайнаг эвэргүй хар хайнаг, бөгс цагаан халзан хар алаг эр үхэр, сүүл цагаан хар халзан эвэртэй гунж, нүүр сүүл цагаан хар алаг гунж, хөх бөөртэй цагаан гунж, бор гунж, хар гунж, сүүл нь тайранхай эвэртэй хөх бяруу, эвэртэй сартай хар бяруу, хүзүүвчтэй эвэртэй хар тугалтай хар үнээ, сартай эвэртэй сүүл нь хойд 2 хөл нь цагаан хар үхэр, нүүр цагаан хар халзан эр үхэр нийлсэн 14-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88039188, 95909052, 88119188

42 адуу алдсан

2022 оны 11-р сарын 28-нд Хөвсгөл аймаг Галт сум Рашаант 3-р багийн нутаг Хатад хэмээх газраас зөв талын гуяндаа "НАР САРАН" тамгатай хонгор азаргатай, буруу эргэсэн "ХАС" тамгатай хөх буурал морь, шарга морь, хүрэн алаг унагатай хүрэн алаг гүү, бор гүү нийлсэн бараан голдуу 42-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98257557, 98135162

2 адуу алдсан

2022 оны 12-р сарын 10-ны орчимд Сүхбаатар аймаг Наран сумын нутаг Баяндулаан уулнаас зөв талын гуяндаа "ШИРЭЭТЭЙ ЗАГАСАН" тамгатай зөв талын ташаан толгой дээр "Т" үсэг хайчилсан саарал гүү, хойд хөл доголон эр хонгор сарвай нийлсэн 2-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 96513551, 90558272

4 үхэр алдсан

2022 оны 12-р асрын 17-18-нд шилжих шөнө Төв аймаг Баян-Өнжүүл сум Бүрд 3-р багийн нутаг Хөндий суврай хэмээх газраас зөв талын чих голоосоо цуулбар имтэй мугалзуур эвэртэй цэгээн үнээ, богино далбин эвэртэй хүрэн үнээ, босоо хумбагар эвэртэй улаан сарман үнээ, босоо эвэртэй хар шүдлэн эр үхэр нийлсэн 4-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80971130, 91141656

7 адуу алдсан

2022 оны 11-р асрын 20-29-нд Хэнтий аймаг Батноров сумын нутаг Майлын уурхайн араас зөв талын гуяндаа "БУНДАН" тамгатай хээр морь, "8" тамгатай шарга морь, "ДАВХАР САРАН" тамгатай сартай хүрэн үрээ, "САРТАЙ ЗУУЗАЙ" тамгатай хонгор үрээ, хар үрээ, хул даага, цагаан үсэн "ДАВХАР САРАН" тамгатай хамар цагаан халиун даага нийлсэн 7-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88071489, 88016931

56 үхэр алдсан

2022 оны 12-р сарын 15-нд Төв аймаг Баянжаргалан сум Улаан-Ухаа 2-р багийн нутаг Гэзгийн бүрд хэмээх газраас зөв талын урдаасаа ухам буруу талын чих хойноосоо ганзага имтэй улаан голдуу 56-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99219721, 88557790, 89903589

1 үхэр алдсан

2022 оны 12-р сарын 25-27-нд Төв аймаг Лүн сум Өгөөмөр 2-р багийн нутаг Лүн толгой хэмээх газраас зүүн талын чих цуулбар имтэй хар хүрэн үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99722225

6 адуу алдсан

2022 оны 12-р сарын 03-нд Төв аймаг Баянцогт сумын нутаг Агтын ам хэмээх газраас зөв талын гуяндаа цагаан үсэн "ХАТАН СҮЙХ" тамгатай эрлийз ягаан морь, "Lexus" тамгатай эрлийз хүрэн морь, "ДАВХАР САР НАР ГАЛ" тамгатай хар морь, хээр морь, зөв талын хаандаа "81" кодтой дэлтэй хар даага, "ДАВХАР САРАН" тамгатай шарга морь нийлсэн 6-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99091196, 94112014

1 адуу алдсан

2022 оны 12-р сарын 02-03-нд шилжих шөнө Төв аймаг Дэлгэрхаан сум Дуут хуримт 2-р багийн нутаг Хараат хэмээх газраас зөв талын гуяндаа "САРАН ДЭВСГЭРТЭЙ ТУУХАЙ" тамгатай зээрд морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89749779

25 хонь, ямаа алдсан

2022 оны 11-р сарын 29-30-нд Төв аймаг Дэргэрхаан сумын нутаг Даст нуурын зүүн дэрсээс зөв талын чих араасаа ухам, 2 чих нь онь имтэй эврэндээ цэнхэр будагтай хар толгойтой цагаан ямаа, цагаан ямаа, хонь нийлсэн 25-н тооны бог мал алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99851582

3 адуу алдсан

2022 оны 09-р сарын эхээр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21-р хорооны нутаг 61-р гарамнаас 2 хонгор үрээ, улаан буурал үрээ нийлсэн 3-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 90591008, 88199445

4 үхэр алдсан

2022 оны 11-р сарын 15-нд Дорноговь аймаг Сайншанд сум 5-р багийн нутаг Хашаатын говь хэмээх газраас 2 чих цуулбар имтэй, зөв талын чих шар ээмэгтэй /88948586/ дугаартай хөмсөг цагаан хар эр үхэр, ухаа халзан эр үхэр, ухаа халзан шүдлэн эр үхэр, сарман нүүртэй хүрэн халзан шүдлэн эр үхэр нийлсэн 4-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 96693615, 99964508

2 үхэр алдсан

2022 оны 12-р сарын 03-04-нд шилжих шөнө Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2-р багийн нутаг Өгөөмрийн тохой хэмээх газраас улаан халзан шүдлэн гуна, улаан шүдлэн гуна нийлсэн 2-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98510439, 94118804, 88557790

2 үхэр алдсан

2022 оны 12-р сарын 16-нд Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг Цагаан чулуут хэмээх газраас хойд хөл бэлэвсэн сартай саарал шүдлэн үхэр, хойд хөл бэлэвсэн цавь цагаан сартай хар шүдлэн үхэр нийлсэн 2-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98133264, 99371646

9 адуу алдсан

2022 оны 11-р сарын эхээр Төв аймаг Сэргэлэн сумын нутаг Долоон хэмээх газраас зөв талын гуяндаа "ЭРДЭНЭ" тамгатай бор морь, ташаандаа "ХАС" тамгатай том хээр морь, "ДАВХАР ОНГИ" тамгатай хар ногоон морь, "ШИРЭЭТЭЙ ЧОЙНДОН" тамгатай хул морь, монгол бичгийн "Б" тамгатай хар морь, "ЗАДГАЙ БУЙЛАН" тамгатай хүрэн гүү, "СӨНӨТЭЙ САРАН" тамгатай хүрэн гүү, цагаан үсэн "ЦӨНӨТЭЙ САР" дотор талдаа "ЭРДЭНЭ" тамгатай хүрэн гүү, охин хонгор унага нийлсэн 9-н тооны алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99007877, 95922345