Алдсан малын зар

5 адуу алдсан

2020 оны 10-р сарын 07-наас 08-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Зүүн бунхан хэмээх газраас зөв буруу талдаа доороо хөндөлдөө "Х" тамгатай хул үрээ, шарга үрээ, зөв талын гуяндаа нар сар гал тамгатай эрлийз бор халиун даага, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй гал тамгатай толботой хээр шүдлэн үрээ, цагаан үсэн саран тамгатай хонгор даага нийлсэн 5-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88008544

2 адуу алдсан

2020 оны 11-р сарын 03-нд Дархан-Уул аймгийн нутаг Дархан-2 хэмээх газраас буруу талын гуяндаа "А" тамгатай хээр азарга, буруу талын гуяндаа "S" тамгатай цагаан дэл сүүлтэй цавьдар үрээ нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99074003, 99074009

2 адуу алдсан

2019 оны 6-р сарын 1-нд Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг хэмээх газраас зөв талийн гуяндаа ширээтэй чойнжин тамгатай хүрэн халзан гүү хонгор унагатай алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99050082, 99519089

1 адуу алдсан

2020 оны 07-р сарын 27-28-нд Говь-Алтай аймгийн Гуулин сумын төвөөс зөв талын ташаан хавтгай дээрээ "Ж" тамгатай жижиг сартай хонгор үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 94008981, 89849091

7 үхэр алдсан

2020 оны 10-р сарын 01-нд Төв аймаг Өндөрширээт сумын нутаг 2-р баг Тээг хэмээх газраас улаан халзан бяруу, улаан тугалтай хүрэн үнээ, гадсан сартай өсгий цагаан улаан үнээ улаан халзан тугалтай, тугалтай ягаан халзан үнээ нийлсэн 7-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 98119015, 80054560

4 адуу алдсан

2020 оны 06-р сарын сүүлээр Дорноговь аймаг Дэлгэрэх сумын нутаг Өндөр дэл хэмээх газраас зөв талын гуяндаа хөндөлдөө зүрх тамгатай буруу чих нь онь имтэй эр сартай халтар унагатай, халтар гүү, зөв талын гуяндаа саран зуузай тамгатай эр зээрд унагатай бор гүү нийлсэн 4-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 96850106, 88306038

10 адуу алдсан

2020 оны 10-р сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Нарийнаас зөв талын гуяндаа чо

8 адуу алдсан

2019 оны 08 сарын 30-нд Улаанбаатар хот Налайх дүүргийн баруун талын Хонхор орчмоос зөв талын гуяндаа цагаан үсэн зуузай тамгатай хүрэн морь, зээрд халзан морь, халтар үрээ, зөв талын гуяндаа халуун зуузай тамгатай халиун үрээ, хээр үрээ, зөв талын гуяндаа цагаан үсэн өлзий тамгатай халтар морь, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй чандмань тамгатай хар үрээ, зөв талын гуяндаа сэрээтэй чойндон тамгатай халтар морь нийлсэн 8 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:99106307, 94009009

3 адуу алдсан

2020 оны 05-р сарын 20-25-нд Төв аймгийн Угтаал сумын нутаг Дэл хад тэмээтийн голоос зөв талын гуяндаа эвэртэй дун тамгатай, зүүн чих нь онь имтэй, засмал гүүн сойлгон дэлтэй, унагатай хар гүү, зөв талын гуяндаа цагаан үсэн хүрээтэй "У" тамгатай зүүн чих нь онь имтэй засмал дэлтэй хул даага нийлсэн 3-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 96522323, 98838138

1 адуу алдсан

2020 оны 04-р сарын 27-28-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаал сумын нутаг Эмээлийн үүр хэмээх газраас зөв талын гуяндаа ширээтэй 3 хос арвай тамгатай, зүүн чих нь онь имтэй засмал гүүн сойлгон дэлтэй шарга гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Унагалсан байх магадлалтай. Утас: 96522323, 98838138

40 хонь алдсан

2020 оны 08-р сарын 09-23-ны хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Цэргийн полгионы урд тал Гашууны худаг хэмээх газраас зөв талын чих урдаасаа ганзага, буруу чих нь урдаасаа догол имтэй, сэрвээн дээрээ хөх цэнхэр будагтай 40-н тооны хурга алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98970264, 98988830

2 адуу алдсан

2020 оны 07-р сарын 20-нд Төв аймгийн Аргалант сум, Алтанбулаг сумын зааг нутаг Хустайн нуруунаас зөв талын гуяндаа нар саран тамгатай сартай дэлтэй хар гүү, охин хээр унага нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89893191, 88248884

2 адуу алдсан

2020 оны 10-р сарын 5-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дайрагны голоос зөв талын ташаан толгой дээр чандмань тамгатай хүрэн гүү, хөх бор гүү нийлсэн 2 адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 95670760 99581145 95910760

4 адуу алдсан

2020 оны 08-р сарын 20-нд Өвөрхангай аймаг Богд сумын нутаг Хөвөөний талаас зөв талын гуяндаа хатан сүйх тамгатай улаан хээр морь, чандмань тамгатай хонгор морь, халиун морь, арлан тамгатай цоохор хондлойтой хар буурал морь нийлсэн 4-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89446321, 90316700, 98207880, 95261376

9 үхэр алдсан

2020 оны 10-р сарын 01-нд Төв аймаг Өндөрширээт сумын нутаг 2-р баг Тээг хэмээх газраас 2 бөөр алаг улаан алаг бяруу, улаан халзан бяруу, улаан тугалтай хүрэн үнээ, гадсан сартай өсгий цагаан улаан үнээ улаан халзан тугалтай, тугалтай ягаан халзан үнээ нийлсэн 9-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98119015, 80054560

2 адуу алдсан

2020 оны 10-р сарын 19-20-нд шилжих шөнө УБ хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо Партизаны эмгэнтийн амнаас зөв талын гуяндаа саран дэвсгэртэй монгол бичгээр "ГА" тамгатай хээр морь, зөв талын гуяндаа буруу харуулж дарсан бундан тамгатай хондлой цагаан хүрэн байдас нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99144882, 91669933

2 адуу алдсан

2020 оны 10-р сарын 23-нд УБ хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо Арцатын амнаас зөв талын гуяндаа ширээтэй арвай тамгатай хээр морь, зөв талын гуяндаа ширээтэй онги тамгатай бүдүүн морь нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99571542, 80660317, 96404777

12 адуу алдсан

2020 оны 09-р сарын 28-нд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутаг Хаяа хэмээх газраас зөв талын гуяндаа "5" тамгатай улаан хээр азрага, зөв талын гуяндаа дөрвөлжин тамгатай бор хээр гүү, зөв талын гуяндаа саран тосгууртай нүдтэй онги тамгатай ухаа халзан морь, нүдтэй онги тамгатай хул алаг морь, сүүл цагаан хар морь, хөх дэл сүүлтэй ухаа морь, бор хээр морь, 5 хар морь нийлсэн бараан голдуу 12-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 91113460, 96440110

3 адуу алдсан

2020 оны 09-р сарын 20-ноос 10-р сарын 12-ны хооронд Завхан аймаг Дөрвөлжин сумын нутаг Буурал бригадаас зөв талын гуяндаа "Ц" тамгатай хээр морь, 2 хүрэн морь нийлсэн 3-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98989726, 93315578

2 адуу алдсан

2020 оны 10-р сарын 2нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Бага мухар хэмээх газраас зөв талын гуядаа дөрвөлжин тамгатай дэлтэй жижиг сартай хонгор үрээ, зөв талын гуяынхаа дээд галд дөрвөлжин тамгатай, доод талд босоо буйлан тамгатай дэлтэй хээр үрээ нийлсэн 2 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80888915 86908789