2020 оны 10-р сарын 14-ны өдөр УБ хот Баянзүрх дүүрэг 21-р хороо Ганц худгийн уулын энгэрээс буруу талын гуяндаа доороо загсан дээрээ залгаа үүлэн тамгатай хонгор морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99068951, 99268951
1 адуу алдсан
2 адуу алдсан
2020 оны 05-р сарын 20-нд Төв аймгийн Цээл сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын зааг нутгаас зөв талын гуяндаа саран дэвсгэртэй дөл тамгатай дэлтэй хээр халтар шүдлэн үрээ зөв буруу гуяндаа ланзан тамгатай хар морь нийлсэн 2-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99999381, 95113882
6 үхэр алдсан
2020 оны 10 сарын 03-05-ны хооронд Өвөрхангай аймгийн Хорхорин сумын Жалбаа багийн нутаг Их эрээн хэмээх газраас зөв талын чих цуулбар, нэг эвэр хугархай ягаан улаан гунан үхэр, зүрхэн сартай, сүүл цагаан улаан гунан үхэр, хар гунж, буруу чих цуулбар, ногоон даавуун хүзүүвчтэй эр хар тарлан шүдлэн үхэр, сартай улаан үнээ, ягаан үнээ нийлсэн 6 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас: 98320379, 90870089
20 үхэр алдсан
2020 оны 09-р сарын 13-ний өдөр УБ хот, Хан-Уул дүүрэг, 14-р хороо Гавжын шанд хэмээх газраас хар халзан үнээ, бүдүүн алаг тугал, улаан халзан үнээ, хар алаг шүдлэн үхэр, хар халзан шүдлэн эр үхэр, шар халзан эр шүдлэн үхэр, хойд 2 хөл нь цагаан хар шүдлэн эр үхэр, биеээр жижиг тас хар эр шүдлэн үхэр нийлсэн бараан голдуу 8 эр үхэр, 8 үнээ, 2 бяруу, 2 тугал алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89046363
20 адуу алдсан
2020 оны 10-р сарын 01-нд Архангай аймгийн Хангай сумын нутаг Хөшөөтийн даваанаас зөв талын гуяндаа том "А" тамгатай шар хээр азарга, титэм тамгатай хар бор унагатай бор гүү, зөв талын гуяндаа хүрээтэй гал шар тамгатай шар хээр гүү, унагатай том улаан хээр гүү, тод шар эр унагатай жижиг улаан хээр гүү, хөх бор даага, цавь цагаан сартай бор хээр морь, 5-н улаан хээр морь, шар хээр морь, бор хээр морь, буруу талын гуяндаа хүрээтэй гал шар тамгатай бор хээр морь, зөв талын гуяндаа дөлтэй буйлан тамгатай шүдлэн үрээ, хүрэн цавидар, хар морь нийлсэн бараан голдуу 20-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 98332501, 86677562
4 адуу алдсан
2020 оны 07-р сарын сүүлээр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Хүрэн тойрмоос зөв талын хаандаа, буруу талын гуяндаа дөрвөлжин тамгатай хар гүү, ухаа зээрд охин даага, зөв талын гуяндаа буйлан тамгатай зээрд халзан унагатай байдсан гүү нийлсэн 4-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88653858, 98942016
7 адуу алдсан
2020 оны 05-р сарын 27-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Авдрын уулын араас зөв талын гуяндаа 3 нүд чандмань тамгатай халтар хээр азарга зөв талын гуяндаа нүдтэй чойндон тамгатай хар халзан гүү унагатай, хээр халзан даага, буруу талын чих цуулбар имтэй хүрэн морь, бор хонгор морь, цавьдар халзан үрээ нийлсэн 7-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99055868 98210085
7 адуу алдсан
2020 оны 10-р сарын 14-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутаг Цохиот хэмээх газраас зөв талын гуяндаа ширээтэй ембүү тамгатай 2 зээрд морь, халиун морь, 4 хээр нийлсэн бараан голдуу 7-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 86833833, 86933933
7 адуу алдсан
2020 оны 08-р сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Төхмийн голоос зөв талын гуяндаа дугуй дотор "3" тамгатай буурал морь, хойд 2 хөл нь өсгий цагаан хээр морь, зээрд морь, хар үрээ, халиун үрээ, зөв талын гуяндаа бумбан тамгатай хамар цагаан хар хээр морь, зөв талын чих нь цуулбар имтэй шар хээр морь нийлсэн 7-н тооны алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 94510400, 98986683
9 адуу алдсан
2020 оны 10-р сарын 05-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хөөргийн бүрд хэмээх газраас зөв талын гуяндаа босоо нар зөв зуузай тамгатай хамар цагаан хүрэн азарга, зөв талын гуяндаа өөлдийн сартай гал тамгатай халиун гүү, зөв талын гуяндаа онгитой чойндон тамгатай шанхандаа хадаг шүлжсэн хүрэн гүү, хээр даага, хүрэн даага, хонгор халзан даага, 2 улаан буурал даага, зөв талын гуяндаа буруу харсан "К" тамгатай эм буурал даага, эр буурал даага нийлсэн 9-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 94084114, 98718029, 89066916
1 адуу алдсан
2020 оны 10-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Нарыний ферм хэмээх газраас зөв талын гуяндаа сартай хас тамгатай, чөдөртэй хүзүүндээ хадагтай хонгор азарга алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99009408 96012964
2 үхэр алдсан
2020 оны 10-р сарын 08-нд Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 4-р хорооноос шар хүзүүвчтэй зүүн хөл нь цагаан хээлтэй улаан хүрэн үнээ, духандаа цагаантай улаан хүрэн охин тугал алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88217079, 88525825
7 адуу алдсан
2020 оны 09-р сарын 28-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Замын толгой хэмээх газраас зөв талын гуяндаа хүрдэн тамгатай, ногтыг цээжээр нь уясан бор хонгор азарга, халтар хээр байдас зөв талын гуяндаа нар саран тамгатай хадагтай зээрд гүү, зээрд унагатай, хээр даага, хонгор даага, цавин дээрээ бүдэг чандмань тамгатай халтар хээр морь нийлсэн 7-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80163697, 88328149
7 адуу алдсан
2020 оны 09-р сарын 30-наас 10-р сарын 01-нд шилжих шөнө Налайх дүүргийн Хонхор нуур хэмээх газраас збв талын гуяндаа саран дэвсгэртэй алх хадуур тамгатай хул морь, халтар морь, хул халзан шүдлэн үрээ, хул даага, охин хүрэн даага, охин хонгор даага 7-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88953560, 80943560
7 үхэр алдсан
2020 оны 05-р сарын эхээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг туул гол орчмоос хоёр чих нь урдаасаа ух нь имтэй, эвэртэй том улаан халзан үнээ, эвэртэй хар халзан гунж, мухар улаан халзан үнээ, эр ягаан бяруу, том хүрэн үнээ, сартай хар гунж, хүрэн эр шүдлэн нийлсэн 7-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99184089, 98868289
5 үхэр алдсан
Төв аймгийн Аргалант сумын нутаг Ар булаан хэмээх газраас 2020 оны 10-р сарын 03-нд хоёр эвэрийхээ уганд бүдэгхээ ногоон будагтай бор халзан гунжтай бүдүүн бор халзан үнээ, хойд хоёр хөлний борив цагаан сартай улаан гунж, улаан алаг гунж,хар халтар тугалтай хүрэн халзан үнээ нийлсэн 5 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас; 85883961, 99443901
8 адуу алдсан
2020 оны 10-р сарын 01-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг Дагналтайн дэрс хэмээх газраас буруу талын хаандаа туухай, зөв талын гуяныхаа хонхорт туухай тамгатай цагаан дэл сүүлтэй, цавьдар азаргатай сартай халтар үрээ, хээр шүдлэн үрээ, сартай жижиг хонгор байдас, хул байдас, хамар цагаан зээрд байдас, зээр гүү хар унага нийлсэн 8-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80395979, 88042909
2 адуу алдсан
2020 оны 10-р сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг Цагаан чулуут хэмээх газраас зөв талын гуяндаа ширээтэй нар, дөл тамгатай шар хээр болон зээрд гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:89540073, 88544994
2 адуу алдсан
tsgaan chuluunt10.9-10.10 shno shar heer guu zeedrd guu shireetei nar dolon tamgatai
32 адуу алдсан
2020.08.28нд Булган аймгийн Могод сумын 3р багын нутаг Хуурайн адаг хавчуу цагаан толгой гэдэг газраас Өсгий цагаан сартай хамар цагаан хар азаргатай нийт 32 тооны адуу алдсан Хар морь, Бор хээр морь ташаан толгой давхар сартай чойндон тамгатай цагаан хонгор морь, хумсан сартай улаан хонгор морь, ташаан толгой дээрээ нүдэн чандмань тамгатай халтар морь, ягаан морь гуян дээрээ сартай чандмань тамгатай, хул морь тамгагүй бөөн сүүлтэй, хул морь ташаан толгой дээрээ давхар сартай гал тамгатай саарал хязаалан үрээ тамгагүй. Зуузай тамгатай халтар гүү хар унагатай, хул гүү. Давхар сартай чойндон тамгатай ягаан буурал гүү хээр унагатай, цагаан цавьдар гүү хээр унагатай, хамар цагаан хээр гүү хээр унагатай. Давхар сартай гал тамгатай шар хээр гүү ухаа унагатай, хамар цагаан өсгий цагаан хээр гүү хээр унагатай, хүрэн гүү, 6 даагатай нийт 32 тооны адуу алдсан тул олж өгч тусална уу өндөр шагналтай. Утас: 88335789 88307769 96350475 Ариунболд