Алдсан малын зар

2 адуу алдсан

2019 оны 11 сарын 13-ны үед Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан сумын нутаг Сонгино хэмээх газраас зөв талын ташаандаа хас тамгатай цагаан цоохор гүү, засмал дэлтэй хул даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80770250, 94771111

51 адуу алдсан

2019 оны 10 сарын 20-ны үед Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Баян-Уул хэмээх газраас зөв талын хаандаа хараацай тамгатай цагаан хонгор азаргатай, зөв талын гуяндаа дөлтэй нар саран тамгатай 2 хонгор алаг гүү, саарал гүү, саарал байдас, 15 унагатай, 15 гүү, хонгор голдуу нийлсэн нийт 51 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 99783311,89561819

25 адуу алдсан

2019 оны 12 сарын 07-08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Давсан тал хэмээх газраас зөв гуяндаа дугуй дотор "Х" үсгэн тамгатай цагаан бор азаргатай, буруу талын ташаандаа сартай чандмань тамгатай шаар цагаан халиун морь, зөв талын гуяндаа "Да" тамгатай хул унагатай хул гүү, хээр унагатай хээр гүү, сартай хүрэн гүү, сартай зээрд гүү, 3 цагаан хөх бор үрээ,2 хээр даага, хээр үрээ, хээр гүү, ахар дэлтэй хул морь, суман дэлтэй бор морь нийлсэн нийт 25 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 86780822, 86820822

1 адуу алдсан

2018 оны 02 сарын 15-ны үеэр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутгаас зөв талын гуяндаа хөндөлтэй давхар саран тамгатай сартай хонгор үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88107412

1 адуу алдсан

2019 оны 08 сарын 10-ны үед Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Баянголын амнаас зөв талын гуяндаа хөндөлтэй давхар саран тамгатай хүрэн үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:88107412

19 адуу алдсан

2019 оны 11 сарын 10-ны үед Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Баянгол хэмээх газраас зөв талын гуяндаа бундан дотор "Ц" үсгэн тамгатай ухаа азаргатай, хул алаг унагатай хар алаг гүү, ухаа унагатай хүрэн гүү, ухаа унагатай ухаа халзан гүү, ухаа унагатай ухаа гүү, шарга гүү, 2 саарал даага, ухаа даага, улаан буурал даага нийлсэн нийт 19 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:98229180, 98640794

14 үхэр алдсан

2019 оны 11 сарын 15-16-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Толийн адаг, үзүүрийн бууц орчмоос цайвар тарлан тугалтай улаан тарлан үнээ, хүрэн улаан тугалтай улаан үнээ, эр улаан халзан тугалтай халтар халзан үнээ, халзан тугалтай хүрэн үнээ, улаан халзан тугалтай мухар улаан үнээ, охин улаан тарлан бяруутай улаан тарлан сувай үнээ, улаан бяруутай улаан сувай үнээ нийлсэн 14 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98849988, 86855045

5 адуу алдсан

2019 оны 11 сарын 10-ны үед Төв аймгийн Заамар сумын нутаг Цээлийн 7-р баргиадаас зөв талын гуяндаа онги тамгатай хээр халзан унагатай сартай хамар цагаан хээр гүү, хамар цагаан хээр унагатай сартай хээр гүү, сартай өсгий цагаан, хамар цагаан цавьдар байдас нийлсэн 5 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88767622, 99562344

1 адуу алдсан

2019 оны 10 сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Агьт хэмээх газраас зөв талын гуяндаа хөндөлтэй чандмань тамгатай сартай, дэлтэй эрлийз хонгор даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:86676272, 80165454

11 адуу алдсан

2019 оны 11 сарын 18-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Хаяагын говь хэмээх газраас зөв талын ташаан толгойн ард босгож дарсан хөвчтэй саран тамгатай хонгор азарга, зөв талын хаандаа хөндөлтэй чандмань тамгатай цагаан хул гүү, хул байдас, хээр байдас, зээрд гүү, зээрд сарваа, зөв талын гуяндаа хөндөлтэй чойндон тамгатай халиун байдас, зөв талын гуяндаа хөндөлтэй онги тамгатай хүзүүвчтэй хар гүү, зөв хаа, буруу гуяндаа дугуй хүрээтэй арвай тамгатай ногттой зээрд халзан гүү, зөв талын гуяндаа хагархай чандмань тамгатай цагаан саарал сарваа, зээрд халзан сарваа нийлсэн нийт 11 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99978703, 99607492

1 адуу алдсан

2019 оны 6 сарын 20-ны үед Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Бадын голоос зөв талын гуяндаа гурван хошуу чойндон тамгатай, зүүн хойд хөл нь бэлэвсэн, хар хүрэн халзан морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:89870331, 89760331

7 адуу алдсан

2019 оны 11 сарын 25-ны үед Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг Цахир хэмээх газраас зөв талын ташаандаа "Т" үсгэн тамгатай хонгор морь, шарга морь, хээр морь, загал үрээ, хул үрээ, зөв талын ташаандаа гурван буудай тамгатай жижиг хүрэн зурвас халзан үрээ, жижиг хүрэн морь нийлсэн 7 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99037236, 88011905, 94311458

1 адуу алдсан

2019 оны 10 сарын 20-ны үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг, Улхын булан хэмээх газраас зөв талын гуяндаа саран дэвсгэртэй нүдтэй загсан тамгатай хээр хондлой цоохор даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас: 96685586, 99929797

2 адуу алдсан

2019 оны 12 сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант хэмээх газраас зөв талын гуяндаа сартай чандмань тамгатай улаан нэмнээтэй толин сартай шөвгөр хөхөлтэй хүрэн морь, зөв талын гуяндаа сэрээтэй ширээ тамгатай охин саарал даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99349279, 99649279

1 үхэр алдсан

2019 оны 12 сарын 04-ны үед Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Сонон бэл хэмээх газраас хоёр чихний үзүүр тасархай мухар хөх халзан үнээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88857448, 8668657

4 адуу алдсан

2019 оны 12 сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг 16-р зөрлөгийн баруун талаас хоёр гуяндаа саран дэвсгэртэй алхан тамгатай дэлтэй өсгий цагаан азарган хээр үрээ, охин зээрд даага, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй алхан тамгатай хул алаг морь, мөн ижил цагаан үсэн тамгатай хонгор морь нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:86094959, 86112632

2 адуу алдсан

2019 оны 11 сарын 29-ны үед Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Цагаанчулуут хэмээх газраас зөв талын гуяндаа зүрхэн тамгатай цагаар шарга гүү, зөв талын гуяндаа хөндөлтэй бундан тамгатай улаан хээр гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 88138508, 88850062

30 адуу алдсан

2019 оны 11 сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн нутаг Дөрөлжний энгэрээс бор азаргатай, зөв талын гуяныхаа хонхортоо таван хошуу тамгатай ягаан буурал гүү, сартай хар гүү, дөрвөн хөл лав шийр цагаан хээр морь, загалтай, хар голтой хар саарал морь, хар голтой, загалтай хул морь, хар голтой хул морь, хоёр хүрэн морь, хоёр хар морь, хээр морь, хүрэн алаг байдас, хүрэн алаг даага, 4 унагатай, бараан голдуу нийт 30 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:86499089, 80815788, 86235999

4 адуу алдсан

2019 оны 10 сарын 12-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Цагаан хяр хэмээх газраас зөв талын хаандаа саран дэвсгэртэй хас тамгатай бор үрээ, шарга үрээ, 2 хээр үрээ нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсонн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:94116753,99233142

4 адуу алдсан

2019 оны 07 сарын 01-нд Ховд аймгийн Буянт сум буюу Ховд аймгийн төвийн баруун дээд талаас буруу талын гуяндаа хөндлөн дарсан "Т" үсгэн тамгатай сартай хүрэн азарга, хоёр гуяндаа том дормон тамгатай эр шар хээр унагатай халтар гүү, зөв талын гуяндаа ширээтэй наран тамгатай өрөөсөн нүд нь цэхэр эрлийз хүрэн байдас нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:80997109