2019 оны 10 сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Агьт хэмээх газраас зөв талын гуяндаа хөндөлтэй чандмань тамгатай сартай, дэлтэй эрлийз хонгор даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:86676272, 80165454
1 адуу алдсан
11 адуу алдсан
2019 оны 11 сарын 18-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Хаяагын говь хэмээх газраас зөв талын ташаан толгойн ард босгож дарсан хөвчтэй саран тамгатай хонгор азарга, зөв талын хаандаа хөндөлтэй чандмань тамгатай цагаан хул гүү, хул байдас, хээр байдас, зээрд гүү, зээрд сарваа, зөв талын гуяндаа хөндөлтэй чойндон тамгатай халиун байдас, зөв талын гуяндаа хөндөлтэй онги тамгатай хүзүүвчтэй хар гүү, зөв хаа, буруу гуяндаа дугуй хүрээтэй арвай тамгатай ногттой зээрд халзан гүү, зөв талын гуяндаа хагархай чандмань тамгатай цагаан саарал сарваа, зээрд халзан сарваа нийлсэн нийт 11 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99978703, 99607492
5 адуу алдсан
2019 оны 11 сарын 10-ны үед Төв аймгийн Заамар сумын нутаг Цээлийн 7-р баргиадаас зөв талын гуяндаа онги тамгатай хээр халзан унагатай сартай хамар цагаан хээр гүү, хамар цагаан хээр унагатай сартай хээр гүү, сартай өсгий цагаан, хамар цагаан цавьдар байдас нийлсэн 5 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88767622, 99562344
1 адуу алдсан
2019 оны 6 сарын 20-ны үед Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Бадын голоос зөв талын гуяндаа гурван хошуу чойндон тамгатай, зүүн хойд хөл нь бэлэвсэн, хар хүрэн халзан морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:89870331, 89760331
7 адуу алдсан
2019 оны 11 сарын 25-ны үед Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг Цахир хэмээх газраас зөв талын ташаандаа "Т" үсгэн тамгатай хонгор морь, шарга морь, хээр морь, загал үрээ, хул үрээ, зөв талын ташаандаа гурван буудай тамгатай жижиг хүрэн зурвас халзан үрээ, жижиг хүрэн морь нийлсэн 7 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99037236, 88011905, 94311458
1 адуу алдсан
2019 оны 10 сарын 20-ны үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг, Улхын булан хэмээх газраас зөв талын гуяндаа саран дэвсгэртэй нүдтэй загсан тамгатай хээр хондлой цоохор даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас: 96685586, 99929797
2 адуу алдсан
2019 оны 12 сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант хэмээх газраас зөв талын гуяндаа сартай чандмань тамгатай улаан нэмнээтэй толин сартай шөвгөр хөхөлтэй хүрэн морь, зөв талын гуяндаа сэрээтэй ширээ тамгатай охин саарал даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99349279, 99649279
4 адуу алдсан
2019 оны 07 сарын 01-нд Ховд аймгийн Буянт сум буюу Ховд аймгийн төвийн баруун дээд талаас буруу талын гуяндаа хөндлөн дарсан "Т" үсгэн тамгатай сартай хүрэн азарга, хоёр гуяндаа том дормон тамгатай эр шар хээр унагатай халтар гүү, зөв талын гуяндаа ширээтэй наран тамгатай өрөөсөн нүд нь цэхэр эрлийз хүрэн байдас нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:80997109
4 адуу алдсан
2019 оны 10 сарын 12-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Цагаан хяр хэмээх газраас зөв талын хаандаа саран дэвсгэртэй хас тамгатай бор үрээ, шарга үрээ, 2 хээр үрээ нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсонн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:94116753,99233142
1 адуу алдсан
2019 оны 10 сарын 13-нд Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутгаас хоёр гуяндаа ширээтэй хөвчтэй саран цагаан үсэн тамгатай цавьдар халзан үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:93010190, 88430190
12 адуу алдсан
2019 оны 11 сарын 20-ны дундуур Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутгаас зөв талын хаа, гуяндаа сартай чандмань тамгатай хоёр бор морь, хоёр хээр морь, хоёр хар халтар үрээ, хонгор үрээ, хул үрээ, цагаан үсэн тамгатай сартай бор үрээ, саарал морь, хар морь, цэгээн дэлтэй цэгээн сүүлтэй хар бор морь нийлсэн 12 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:88338498
1 адуу алдсан
2019 оны 8 сарын эхээр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл хэмээх газраас зөв талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай засмал дэлтэй хөхөл сойлготой буган халтар морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:86128195,91915765
1 адуу алдсан
2019 оны 10 сарын 5-ны үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Ар хүйтэн хэмээх газраас зөв талын гуяндаа дан саран тамгатай шарга морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд 1.000.000₮-ний шагналтай. Утас:89075799
1 адуу алдсан
2019 оны 09 сарын 01-02-нд шилжих шөнө Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын сургуулийн баруун талаас зөв талын гуяндаа "5" тооны тал нь гарсан тамгатай сартай хүрэн даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:88042268
6 үхэр алдсан
2019 оны 11 сарын 3-ны үед Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Их өнгөтийн өвөлжөө хэмээх газраас баруун талын чих урдаасаа ташуу цуулбар имтэй хүрэн тарлан сувай үнээ, улаан сувай үнээ, улаан гунж, бор судалтай улаан гунж, хүрэн халзан охин бяруу, ам цагаан хүрэн шүдлэн гуна нийлсэн нийт 6 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:98292980, 99930232
2 адуу алдсан
2018 оны 2 сард Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Яралзах хэмээх газраас зөв талын гуяндаа иштэй туухай тамгатай цавьдар халзан үрээ, мөн тус 2018 оны 5 сард зөв талын гуяндаа толгой руугаа харсан давхар саран тамгатай азарган хүрэн үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:99964681, 95058132
1 адуу алдсан
2019 оны 10 сарын эхээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг Харцадын араас зөв талын ташаандаа "Х" үсгэн тамгатай шар алаг үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 88486121, 94911172
1 адуу алдсан
2019 оны 10 сарын 09-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Залаат хайрхан хэмээх газраас зөв талын гуяндаа дан саран тамгатай улаан шарга морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 86096500, 98199919
1 адуу алдсан
2019 оны 11 сарын 02-нд Төв аймгийн Аргалант сумаас зөв талын гуяндаа гурвалжин тамгатай давхар дээшээ харсан саран тамгатай бор хээр адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 89917450
8 үхэр алдсан
2019 оны 07 сарын 15-нд Төв аймгийн Лүн сумын нутаг Баазын хоолой хэмээх газраас зөв талын чих ганзага, буруу талын чих он имтэй хүрэн халзан бяруутай хүрэн халзан үнээ, ягаан бяруутай ягаан үнээ, хар хязаалан үнээ, буруу талын эвэр нь далий, бүслүүр улаан алаг хязаалан үнээ, улаан алаг шүдлэн үнээ, сартай улаан шүдлэн үнээ нийлсэн 8 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 98190558, 98649796
