Алдсан малын зар

6 үхэр алдсан

2018 оны 1 сарын сүүлээр Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг Төгрөг хэмээх газраас буруу талын чихэндээ ухна имтэй хүрэн үнээ, хар үнээ, буруу талын чихэндээ шар ээмэгтэй хүрэн үнээ, буруу талын чих цуулбар имтэй ягаан тугал, хар халтар тугал, хар тугал нийлсэн нийт 6 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88566155, 93166665, 98860350

1 адуу алдсан

2019 оны 12 сарын 9-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Тасархай хэмээх газраас зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай, буруу талын гуяндаа "РБ4" тамгатай сартай улаан хээр морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 98818046

10 адуу алдсан

2019 оны 11 сарын 6-нд Төв аймгийн Борнуур сумын нутаг Ухаагын ар хэмээх газраас зөв талын гуяндаа загасан тамгатай хүрэн халзан азарга, зөв талын гуяндаа хөндөлтэй онги тамгатай загал гүү, хонгор халзан унагатай сартай хонгор гүү, 5 хонгор морь, 2 хүрэн морь, өсгий цагаан хээр даага нийлсэн нийт 10 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 88729646, 88709646

13 адуу алдсан

2019 оны 11 сарын 30-ны шөнө Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг Айдсын давааны араас буруу талын хаандаа зуузай тамгатай, зөв талын гуяндаа сартай чойндон тамгатай хээр азарга, буруу талын хаандаа зуузай тамгатай, зөв гуяндаа дугуй дотор "А" үсгэн тамгатай хээр гүү, сартай халтар гүү, хүрэн унага, хар унага, хул морь, зөв талын гуяндаа өлзий тамгатай халтар морь, зөв гуяндаа дөрвөлжин тамгатай халтар байдас, хүрэн даага, дөрвөн хөлөндөө тахтай хүрэн морь, зөв гуяндаа нар саран тамгатай буурал морь нийлсэн нийт 13 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99683875, 99683874, 88751000

2 адуу алдсан

2019 оны 10 сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын нутаг Дугана хад хэмээх газраас зөв талын хаа, гуяндаа чихтэй саран тамгатай шарга морь, бор халиун морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89094922, 86800690

6 адуу алдсан

2019 оны 6 сарын 15-ны үед Ховд аймгийн Буянт сумын нутаг Улаан товгор хэмээх газраас зөв талын гуяндаа дээшээ харсан жижиг саран тамгатай зөв талын чихэндээ урдаасаа босоо сүйх имтэй хөх буурал үрээ, хүрэн байдас, хээр үрээ, шар амтай бүдүүн халтар гүү, хээр байдас, мөн зөв талын гуяндаа дээшээ харсан жижиг саран тамгатай улаан буурал үрээ нийлсэн нийт 6 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 89064919, 89554919

5 адуу алдсан

2019 оны 10 сарын 13-ны үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Тарнын хэмээх газраас гол зөв талын гуяндаа "хөндөлтэй сэрээ" тамгатай, 2 хээр морь, зээрд гүү, зөв талын гуяндаа "давхар саран" тамгатай цавьдар халзан морь, олойртой хүрэн морь нийлсэн 5 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:98191838, 99903338

5 адуу алдсан

2018 оны 7 сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Юүдэг хэмээх газраас зөв талын гуяндаа босоо чандмань тамгатай халтар морь, мөн тус газраас 2018 оны 11 сард зөв талын гуяндаа босоо чандмань тамгатай хүрэн халзан морь, сартай цавьдар морь, сартай хүрэн морь, цавьдар морь нийлсэн нийт 5 тооны морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:99219530, 80219530

3 адуу алдсан

2019 оны 11 сарын 08-нд Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг Ар хамрын амнаас зөв талын ташаандаа саран дэвсгэртэй хас тамгатай бор хязаалан үрээ, бор шүдлэн үрээ, ухаа эр хонгор даага нийлсэн 3 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 98702147

2 үхэр алдсан

2019 оны 11 сарын 09-10-ны үед Булган аймгийн Дашинчилэн сумын Хаяагийн дэрс хэмээх газраас зөв талын чих үзүүрээсээ они имтэй, буруу чих нь араасаа ухам имтэй улаан шүдлэн гунан үхэр, охин улаан халзан бяруу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 95913372, 95913362

1 адуу алдсан

2019 оны 07 сарын 10-11-нд шилжих шөнө Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмоос зөв талын гуяндаа хүрээтэй чойндон цагаан үсэн тамгатай буруу талын хойд хөл өсгий цагаан зээрд морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 88973269, 88972969, 88639639

1 үхэр алдсан

2019 оны 7 сарын эхээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Хөөврийн голоос зөв талын чих арааса ухам имтэй, чихэндээ шар бирктэй, хөмсөг цагаан, тугалах улаан үнээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 83150402

1 адуу алдсан

2019 оны 11 сарын 30-аас 12 сарын 01-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг Бор толгой хэмээх газраас зөв талын гуяндаа зоосон тамгатай, хар эрмээнэн ногттой, буудай халзан азарган үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргас ан хүнд өндөр шагналтай. Утас: 109, 98960303, 98890515, 98950303, 80460480

2 адуу алдсан

2019 оны 10 сарын эхээр Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Хануйн Хүнүйн голоос зөв талын гуяндаа дөлтэй нар саран тамгатай буруу талын чих догол имтэй хүрэн цэгээн шүдлэн байдас, зөв талын гуяндаа босоо давхар саран тамгатай зөв талын чих цуулбар имтэй бор хээр байдас алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 80902690, 91330530

5 адуу алдсан

2019 оны 10 сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Шар хоолой хэмээх газраас зөв талын гуяндаа давхар саран дөл тамгатай бор даага, загал үрээ, зөв талын гуяндаа ширээтэй ромбо тамгатай хар гүү, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй дөл тамгатай хээр байдас, зөв талын гуяндаа давхар саран төгрөг тамгатай охин хүрэн даага нийлсэн 5 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 94115742, 99399901, 90909189

15 адуу алдсан

2019 оны 10 сарын 24-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Шар хоолой хэмээх газраас зөв талын гуяндаа хүрээтэй хас тамгатай дөрвөн хөл нь цагаан хээр алаг азарга, зөв талын гуяндаа хаш тамгатай дэлтэй хул байдас, бэлэвсэн эрлийз хүрэн халзан байдас, буурал байдас, зөв талын гуяндаа сартай зуузай тамгатай хүрэн байдас, хээр байдас, зөв талын гуяндаа чандмань тамгатай хээр гүү, зөв талын гуяндаа ширээтэй тамгатай эр хүрэн алаг унагатай зурвас хүрэн халзан гүү, охин хээр унагатай шар хээр гүү, зөв талын гуяндаа загасан тамгатай халиун алаг унагатай халиун гүү нийлсэн хээр, хүрэн зүсмийн голдуу нийт 15 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 86027993, 94761641, 88713070

3 адуу алдсан

2019 оны 10 сарын эхээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан Хөмхийн майнт хэмээх газраас зөв талын гуяндаа жижиг чойндон тамгатай дэлтэй цагаан морь, хар морь, халтар морь нийлсэн 3 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 86070805, 83150805

4 үхэр алдсан

2019 оны 11 сарын 20-ны үед Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Жирмийн голоос зөв талын чих догол, буруу чих нь урдаасаа ганзага имтэй улаан халзан тугалтай хар сарман үнээ, мөн тус газраас 2019 оны 8 сарын 20-ны үед зѳв талын чих догол, буруу чих урдаасаа ганзага имтэй хар тугалтай хар халзан үнээ алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 89188426, 80926808

6 адуу алдсан

2019 оны 11 сарын эхээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас зөв , буруу талын гуяндаа нум тамгатай охин хүрэн унагатай эрлийз хүрэн халзан  гүү, эр хүрэн халзан унагатай цагаан үсгэн саран дэвсгэртэй гурван нүд чандмань тамгатай мөн хондлой дээрээ туурай тамгатай хар хүрэн халзан гүү,  хэвтээ зуузайн дээр дөл тамгатай 2 зурвас халзан морь нийлсэн 6 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 109, 99111531, 99117380

1 адуу алдсан

2019 оны 10 сарын 29-нд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутгаас зөв талын гуяндаа чойндон дотор хас тамгатай жороо хар морь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 109, 99311313, 88160060