Алдсан малын зар

10 адуу алдсан

2017 оны 10 сарын 20-ны үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Тэрмийн уулаас зөв талын гуяндаа ширээтэй сартай арвай мөн чандмань тамгатай зээрд азарга, 3 хонгор гүү, хар ногоон гүү, саарал хязаалан гүү, цагаан халиун хязаалан үрээ, шар хээр сарваа, халтар сарваа, хонгор хязаалан үрээ нийлсэн 10 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99344287, 98803090

18 адуу алдсан

2019 оны 08  сарын 04, 05-ны үеэр Төв аймгийн Борнуур сумын нутаг Шивэртэй хэмээх газраас зөв талын гуяндаа "нар саран" тамгатай хээр азаргатай мөн зав талын гуяндаа "саран дэвсгэртэй босоо зуузай тамгатай" халиун унагатай хар гүү, хонгор унагатай сартай хонгор гүү, зээрд унагатай зээрд гүү, сартай хээр унагатай сартай зээрд гүү, зөв талын гуя, хаандаа дармал "Ү" үсгэн тамгатай зүүн өсгий цагаан сувай хонгор халзан гүү, буруу гуяныхаа доор "босоо зуузай" тамгатай сартай хүрэн шүдлэн үрээ, мөн буруу талын гуяндаа "босоо зуузай" тамгатай хээр унагатай халтар гүү, мөн буруу гуяндаа "хөндлөн зуузай" тамгатай халиун эр халиун даага  нийлсэн бараан голдуу 18 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:99770184, 95116217, 99631270

26 адуу алдсан

2019 оны 10 сарын 15-ны үед Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутаг Ном тавийч хэмээх газраас зөв талын гуяндаа дугуй дотор "Ц" үсгэн тамгатай 3 хээр алаг морь, 3 халиун морь, 2 унага, хонгор морь нийлсэн голдуу бараан зүсмийн нийт 26 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд 5 сая төгрөгний шагналтай. Утас: 109, 88698065, 88018328

41 адуу алдсан

2019 оны 10 сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Баянзүрхийн Хонхор улаан хадны ар хэмээх газраас зөв талын гуяндаа гал тамгатай зээрд азарга, урд хөл нь өсгий цагаан, хар халзан морь, зөв талын чих нь хугараад унжсан халиун морь, нар саран тамгатай ягаан бор морь, зөв талын гуяндаа "Д" үсгэн тамгатай хар хүрэн морь, зөв талын гуяндаа дээшээ харсан саран тамгатай хээр гүү, хээр морь, халиун гүү, голдуу хээр зээрд зүсмийн нийт 41 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд 10 сая төгрөгний шагналтай. Утас: 109, 80245865, 86542484

31 адуу алдсан

2019 оны 10 сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Дөвөнтийн нуруу Улаанбулаг хэмээх газраас зөв талын гуяндаа хятад үсгэн тамгатай зээрд азарга, хонгор даага, хонгор гүү,  зүүн дал нь бидэртэй хонгор даага, шар хээр гүү, өтгөн дэлтэй хондон гүү, хар гүүтэй бараан голдуу, хоёр чих нь цуулбар имтэй, 25 адуу, 6 унагатай нийт 31 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:88502016, 88447086, 88600047

1 адуу алдсан

2019 оны 03 сарын 18-нд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Едгийн адаг хэмээх газраас зөв, буруу талын гуяндаа уруу харсан "А" үсгэн тамгатай шингэн шодон сүүлтэй цагаан буурал үрээ алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:99312589, 98662589

18 адуу алдсан

2019 оны 11 сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймгийн Баяннуур сумын нутаг Молцог элс хэмээх газраас зөв талын гуяндаа жинстэй олом тамгатай халиун азарга, 2 халиун гүү, 2 шарга гүү,  халиун даага, шарга үрээ, зөв талын гуяндаа чойндон тамгатай буурал гүү, хээр халтар сарваа, хээр зүсмийн гүү голдуу 18 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:98610617, 88099187

2 адуу алдсан

2019 оны 10 сарын 20-21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Улаан хонт хэмээх газраас зөв талын гуяндаа амруугаа харсан ширээтэй саран тамгатай одон сартай хүрэн гүү, зөв талын гуяндаа дээшээ харсан саран дэвсгэртэй буйлан, мөн алхан тамгатай хээр гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:86803366

3 адуу алдсан

2018 оны 02 сарын эхээр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутгаас зөв талын гуяндаа "саран дэвсгэртэй чойндон" тамгатай саарал азарган үрээ, мөн зөв талын гуяндаа "хос арвай" тамгатай хонгор үрээ, сартай зээрд морь нийлсэн 3 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:109, 89816898, 88056166

4 адуу алдсан

Төв аймгийн Сэргэлэн сумын Цагаан хяр хэмээх газраас 2019 оны 10 сарын 12-нд зөв талын хааныхаа хондлой дээр саран дэвсгэртэй хас тамгатай бор үрээ, шарга үрээ зөв талын хаандаа саран дэвсгэртэй хас тамгатай 2 хээр үрээ нийлсэн 4 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:109, 94116753, 99233142

7 адуу алдсан

2019 оны 10 сарын 17, 18-ны үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Дунд ар жалгаас зөв талын гуяндаа "ширээтэй үржих" тамгатай эрээн хоншоортой хар морь, улаан шаазгай морь, хар морь, зээрд халзан морь, ухаа зээрд морь, шийр цагаан хүрэн морь, шар хээр морь нийлсэн 7 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас:109, 86918009, 98299334

10 адуу алдсан

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл баригадаас 2019 оны 06 сарын 20-нд зөв талын гуяндаа саран дэвсгэртэй "55" тоо тамгатай эрлийз зээрд азарга, 2 зээрд халзан гүү, /унагалсан байх магадлалтай/ зээрд халзан байдас, зээрд халзан үрээ, хээр гүү, хонгор унагатай хонгор гүү нийлсэн 10 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:109, 99181279, 99184089

2 адуу алдсан

2019 оны 10 сарын 20-ны үед Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс зөв талын гуяндаа нар саран дээр хэвтээ зуузай тамгатай хондлой буурал хүрэн даага, сартай хүрэн даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:109, 80979920

2 адуу алдсан

2019 оны 11 сарын эхээр Төв аймгийн Эрдэнэсант сумын 4-р багийн нутаг Авдрангийн араас зөв талын гуя болон буруу талын ташаандаа саран дэвсгэртэй задгай уйлан тамгатай ахар дэлтэй саарал үрээ, хөхөлтэй ахар дэлтэй хар үрээ алдсан тул алдсан болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:109, 99064897, 83151552

7 адуу алдсан

2019 оны 09 сарын 20-ны үед Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуураас зөв талын гуяндаа сартай чандмань тамгатай хоёр шарга морь, хар морь, хязаалан хүрэн үрээ, мөн 2019 оны 7 сард Айраг нуур орчмоос зөв талын гуяндаа дормон тамгатай саарал хязаалан үрээ, хонгор даага, мөн зөв талын гуяндаа сартай чандмань дэлтэй шар цоохор үрээ нийлсэн нийт 7 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:109, 88693200, 88434900, 96676849

4 адуу алдсан

2019 оны 08 сарын 13-нд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4-р багийн нутаг Цагаантолгой хэмээх газраас зөв талын хаандаа хас тамгатай бор саарал шүдлэн үрээ, мөн зөв талын хаандаа хас тамгатай, хоёр гуяндаа гурван нүдэн чандмань тамгатай улаан бор азарган үрээ, цагаан дэлтэй сартай цавьдар үрээ, сартай хамар цагаан хүрэн даага нийлсэн 4 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 109, 98157024, 98629852, 98167024

5 үхэр алдсан

2019 оны 11 сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов хэмээх газраас зөв талын чих нь хойноосоо ухам, буруу талын чих нь ганзага имтэй ногоон тугалтай ногоон үнээ, улаан тарлан бяруутай улаан тарлан үнээ, хүзүүндээ хонхтой улаан тарлан шүдлэн үнээ нийлсэн 5 тооны үхэр алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 109, 88999554, 88273899

1 адуу алдсан

2019 оны 10 сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг Дойт хэмээх газраас цавьдар шүдлэн үрээ  алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:89997279

1 адуу алдсан

2019 оны 11 сарын 4-5 үед Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Их булаг хэмээх газраас зөв талын гуяндаа цагаан үсэн загасан тамгатай, хүзүүндээ шар хадагтай хээр азарга алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:98991890, 98640211

1 адуу алдсан

2019 оны 5 сарын 10-ны үед Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Улаанчулууны хоолой хэмээх газраас зөв талын гуяндаа цагаан үсэн "Босоо сар, босоо зуузай" тамгатай хүрэн хязаалан үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:98991890, 86701200