Алдсан малын зар

2 үхэр алдсан

2019 оны 08 сарын 19-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвийн Булгаас зөв талын чих нь хулгар мухар хар үнээ, зөв талын цавь нь цагаан зураастай, зөв талын чих нь хулгар улаан шүдлэн эр үхэр алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас:99993109 , 99023388

6 адуу алдсан

2019 оны 11 сарын 18-19-нд шилжих шөнө Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Өлзийт хорооллын Гавьжийн шанадаас зөв талын гуя, ташаандаа 8-ын тоо тамгатай, 2 чих нь цуулбар имтэй хээр гүү, зөв талын гуяндаа хөндөлтэй буйлан тамгатай, дэлтэй шарга байдас, 2 чих нь цуулбар имтэй хүрэн гүү, сартай зээрд даага, болон 2 зээрд унага нийлсэн 6 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:88156791, 80121082

1 адуу алдсан

2019 оны 11 сарын 06-07-ны үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Лүдэгийн хөндийгөөс зөв талын гуяндаа давхар "онгин" тамгатай, хүзүүндээ цагаан хадагтай хонгор даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:99291204

2 адуу алдсан

Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн жижиг Баян хэмээх газраас 2019 оны 08 сарын 10-нд зөв талын гуяндаа "А" үсгэн тамгатай хонгор морь, дэлтэй хонгор даага алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:90120328,80902042

1 адуу алдсан

Төв аймгийн Аргалант сумаас 2019 оны 11 сарын 02-нд зөв талын гуяндаа гурвалжин тамгатай давхар дээшээ харсан саран тамгатай бор хээр адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:89917450

3 адуу алдсан

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Алттолгой нуур хэмээх газраас 2019 оны 11 сарын 10-11-нд шилжих шөнө зөв талын гуяны хонхорхой дээр хайруулан хос арвай тамгатай сартай хамар цагаан саарал үрээ, ширээтэй гурван нүдэн чандмань тамгатай саарал морь, урагшаа харсан саран тамгатай эрлийз буурал морь нийлсэн 3 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд 2.000.000₮ шагналтай.Утас:99724666,88384509

28 адуу алдсан

Төв аймгийн Бүрэн сумын Бичигт хэмээх газраас 2019 оны 11 сарын 11-нд зөв талын гуяндаа суулган тамгатай хамар цагаан сартай хээр азарга,зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай халиун унагатай шарга гүү, гэдэс цагаан хул байдастай бараан голдуу 28 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:98994148,98994143

2 адуу алдсан

2019 оны 10 сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20-р хороо Улиастайн фермээс зөв талын гуяндаа чойндон тамгатай халиун үрээ, зөв талын гуяндаа дундаа "нүдтэй том чойндон" тамгатай бор үрээ алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:95539646, 99072569

20 адуу алдсан

2019 оны 11 сарын 16-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Таван хумст хэмээх газраас зөв талын гуяндаа саран дэвсгэртэй нэмэх туухай тамгатай бор загал азарга, хээр алаг даагатай хээр алаг гүү, хул даагатай цагаан бор гүү, 5 унага, загал байдас, гүү голдуу 20 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:99709604, 99308604, 85856089

1 адуу алдсан

2019 оны 8 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Борилж хэмээх газраас зөв талын гуяндаа монгол бичгийн "Ж" үсгэн тамгатай сартай хээр морь алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:93300353, 98510353, 98292989

3 адуу алдсан

2019 оны 10 сарын 30-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн Сумын нутаг Их булаг хэмээх газраас зөв талын гуяндаа нар саран тамган дээр давхар ширээтэй уйлан тамгатай шарга морь, зөв талын гуяндаа дугуй хүрээтэй загасан тамган дээр давхар ширээтэй уйлан тамгатай хонгор халзан морь, зөв талын гуяндаа дугуй хүрээтэй загасан тамгатай хар үрээ нийлсэн 3 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:99097206, 94793939

6 үхэр алдсан

2019 оны 07 сарын 20-ны үед Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой хэмээх газраас зүүн чих нь голоосоо цуулбар имтэй эвэртэй хүрэн бяруу, цагаан цавьтай хар охин бяруу, ухаа халзан охин бяруу, дугуй ээмэгтэй сартай саарал эр бяруу, зүүн чих нь хойноосоо ухам имтэй хар халзан үнээ, хүрэн үнээ нийлсэн 6 тооны үхэр алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:96154166, 99830887

2 адуу алдсан

2019 оны 07 сарын сүүлчээр Хан-Уул дүүргийн 12-р хороо Биокомпанит орчмоос зөв талын гуяндаа хазаарын зуузай тамгатай саарал морь, мөн зөв талын гуяндаа чойндон тамгатай цоохор морь алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шинэ мотоциклийн шагналтай. Утас:99167662, 99124651, 99707239

8 адуу алдсан

2017 оны 10 сарын 19-нд Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг Морингийн даваа хэмээх газраас зөв талын гуяндаа ширээтэй онгин тамгатай хоёр шарга морь, шүдлэн, хязаалан, соёлон насны гурван хонгор үрээ, бор, хүрэн, хээр зүсмийн морь нийлсэн 8 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:99167662, 99124651,99707239

6 адуу алдсан

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Давхарын нуруунаас 2019 оны 08 сарын 25-нд зөв талын гуяндаа ланзан тамгатай хээр азарга, ширээтэй саран тамгатай хонгор алаг гүү,хонгор даага, зээрд гүү, зээрд байдас, хонгор байдас нийлсэн 6 тооны адуу алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас:93041273,88528861

6 адуу алдсан

2019 оны 10 сарын 17-нд Булган аймгийн Бүрэнхангай сумын 1-р багийн нутаг Мандлын ар хэмээх газраас буруу талын гуяндаа "Аагт олом" тамгатай шарга морь, сартай цавьдар морь, хүрэн халзан морь, 2 хонгор морь, хонгор гүү нийлсэн 6 тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай.Утас:99997719, 88770990

3 адуу алдсан

2019 оны 05 сарын сүүлчээр Булган аймгийн Сэлэнгэ сумын Бухын гол хэмээх газраас зөв талын гуяндаа загасан тамгатай хөх саарал морь, буруу талын гуяндаа "А" тамгатай хар халтар морь, буруу чих нь цуулбар имтэй, зөв чих нь хойноосоо чигчий имтэй халтар амтай хонгор морь нийлсэн ижил имтэй, гурван тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас:96161863, 96161828, 80056588

2 адуу алдсан

Булган аймгийн Бугат сумын Хуурай хэмээх газраас 2019 оны 09 сарын 25-нд зөв талын гуяндаа цагаан үсэн 3 нүдэн задгай чандмань тамгатай хул үрээ, 2019 оны 11 сарын 15-нд өрөөсөн хөхтэй цагаан бор гүү алдсан тул олж өгсөн болон баттай сураг гаргасан хүнд шагналтай.Утас:99165919,99740277

2 үхэр алдсан

2019 оны 11 сарын 09-10-ны үед Булган аймгийн Дашинчилэн сумын Хаяагийн дэрс хэмээх газраас зөв талын чих үзүүрээсээ они имтэй, буруу чих нь араасаа ухам имтэй улаан шүдлэн гунан үхэр, охин улаан халзан бяруу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:95913372, 95913362

1 адуу алдсан

2019 оны 10 сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Агьт хэмээх газраас зөв талын гуяндаа хөндөлтэй чандмань тамгатай сартай, дэлтэй эрлийз хонгор даага алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас:86676272, 80165454